Jump to content

Бабур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Захир-ад-дин Мухаммад Бабур (цагадайн хэл. ظهیرالدین محمد بابر‎, араб. ﻇَﻬﻴﺮْ ﺍَﻟَﺪّﻳﻦ مُحَمَّدْ بَابُرْ‎; «Бабур» гэж «арслан, жанжин, барс» гэх перс ْبَبْر (babr) үгнээс гаралтай, 1483 оны 2-р сарын 14-нд Андижан хотод төрсөн — 1530 оны 12-р сарын 26-нд нас барсан) — дундад зууны Энэтхэгийн цэргийн жанжин, яруу найрагч бөгөөд төрийн зүтгэлтэн. Доголон Төмөрийн 3 дахь удмын хүн бөгөөд Их Могол улсыг үүсгэн байгуулагч гэгддэг.

1494-1504 онд Фергана болон 1504-1526 онд Кабул хотын захирагч, 1507-1526 онд падишах цолтой Төмөрийн эзэнт улсын тэргүүн, 1497-1498, 1511-1512 онд Мавераннахрын захирагч, 1512-1526 онд Кандахар хотын захирагч, 1526-1530 онд Хиндустан буюу Умард Энэтхэгийн падишах байсан.