Бага гараг
Одой гарагтай бүү андуураарай.
Олон улсын одон орон судлалын холбооны (IAU) тодорхойлолтоор бага гараг нь гараг эсвэл сүүлт од биш, харин нарыг тойрон эргэдэг одон орны биет юм. 2006 он хүртэл IAU албан ёсоор “бага гараг” гэх нэр томьёогоор явж байсан боловч тухайн жилийн хуралдаанаар бага гараг болон сүүлт одыг Одой гараг болон "Нарны аймгийн жижиг биетүүд" (SSSBs) хэмээн шинээр ангилжээ. Нарны аймаг дахь үндсэн 8 гаргаас ялгаатай нь бага гаргууд нь “тойрог замынхаа” ойр орчмыг цэвэрлэж чаддаггүй буюу чадаагүй явдал юм.
Бага гарагт гараганцар (Дэлхийтэй ойролцоо ойр орчмын биет, Ангараг-гатлагч, төвийн бүсийн астероид, мөн Бархасбадийн троянууд) болон алсын бага гараг (Кентавр, Далайн вангаас цааш орших биет)-ууд багтах ба ихэнх нь Куйперийн бүслүүр, тархсан дискийн ойр орчимд байрлана. 2025 оны 10-р сарын байдлаар 1,472,966 биет мэдэгдэж байгаагаас 875,150 нь дугаарлагдсан (баталгаажсан нээлт, үүнээс нэг нь л одой гараг), харин 597,816 нь дугаарлагдаагүй бага гаргууд (үүнээс 5 нь одой гараг) юм.
Хамгийн анх 1801 онд Церера хэмээх бага гаргийг нээн илрүүлсэн ба анх гараг гэж нэрлэж байсан ч удалгүй гараганцар хэмээн нэр томьёог нь өөрчилсөн. Бага гараг хэмээх нэр томьёо нь 1841 он хүртэл нэвтрээгүй байсан ба 1932 он хүртэл гаргийн дэд ангилалд тооцогдож байжээ. Мөн “Гараганцар” гэх нэр томьёо ихэвчлэн том, гараг шиг биетүүдэд хэрэглэгдэж байсан боловч 2006 оноос хойш Олон улсын одон орон судлалын холбоо “одой гараг” хэмээн нэрлэх болсон.