Бадраагийн Бадар-Ууган
Бадраагийн Бадрууган - (1952 онд төрсөн-2000 онд нас барсан) - Монгол Улсын урлагийн зүтгэлтэн
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бадраагийн Бадрууган нь эцэг Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Жамцын Бадраа, эх хүний гавьяат эмч Х.Бадарч нарын ууган хүү болж 1952 онд төржээ.
Тэрээр ЗХУ-ын Ленинград хотын Соёлын их сургулийг театр, киноны найруулагч мэргэжилээр 1979 онд төгссөн.
1979 оноос Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрт найруулагчаар томилогдон уран бүтээлээ эхлүүлсэн байдаг. Тэнд анх зөвлөлтийн жүжгийн Их зохиолч Николай Островскийн “Хонь чоно” зохиолоор жүжиг найруулан тавьсан гэдэг.
Б.Бадрууган олон монголчуудад урлагийн сэтгэлгээний их өв үлдээжээ. Тэр театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө мэргэжлийнхэн үнэлж байна.
Түүний 1996 оны 10-р сард байгуулсан Радио, телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон боловсролын байгууллагын нэг болжээ.
Тэр мөн “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч юм. Цахилгаан бөмбөр, морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аяс оруулж чадсан.
Тэрээр 1990 оноос шинэ Засгийн газрын Соёл урлагийн хорооны даргаар ажилласан.
“Хайрын дурсамж”, “Хүлээсэн хавар”, “Улаанбаатарын үдэш”, “Хонин цагаан үүл”, “Уянхан хорвоон хань”, “Улаанбаатарын агаар”, “Сэрүүн цэцэгс”, “Зүүдэлснийг минь уучлаарай”, “Гэрлэж амжаагүй явна” гээд олон өнгө төрх, хөг хэмнэлтэй дуунуудыг тэрээр дуулж амилуулсан байна.
Түүний найруулсан дэлгэцийн уран бүтээлийн анхдагч нь Д.Намдаг зохиолчийн “Цаг төрийн үймээн” романаас сэдэвлэсэн "Төрийн сүлд минь өршөө" бөгөөд мөн "Ертөнцийн сүүлчийн чулуу" (1995), "Шинэ үсгийн багш"(1998), "Уулын хөх сүүдэр" МУСК (2000) зэрэг бүтээлүүд юм.
2012 онд түүний тухай "НЕПКО" компани Санжаагийн Баярын зохиосон "Ууган" гэж ном хэвлэж гаргасан байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Л.Наранцэцэг, хүү Б.Наранзун, Б.Мөнгэрэл, Б.Гийгүүлэн нар.