Бадрахын Жадамба
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Бадрахын Жадамба (1954 онд Архангай аймгийн Хангай суманд төрсөн)- МУБИС-ийн захирал, гавьяат багш.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Архангай аймгийн уугуул эцэг Дондогийн Бадрах, эх Б.Цэнд-Аюуш нарын 8 хүүхэдтэй айлын отгон хүү болж 1954 онд төржээ. Дээрээ хоёр ах, таван эгчтэй юм. Тэрээр Цахир суманд 1-р ангид элсэн орж, удалгүй тус сум нь татан буугдсанаас болж, 2-р ангидаа Хангай суманд, 3-р ангидаа Тариат сумын дунд сургуульд шилжин суралцаж байгаад 1972 онд тэрээр Тариат сумын дунд сургуулийг алтан медальтай төгссөн байна.
Улмаар 1972-1977 онд МУИС-ын физикийн ангид сурч төгссөн.
Дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа ШУА-ийн харьяа Физик, технологийн хүрээлэнгээс эхэлж, эрдэм шинжилгээний ажилтнаар нэг жил ажиллаж байгаад, 1979 оноос МУИС-д Физикийн багшаар ажиллав. 1983 онд Москвагийн их сургуульд докторантурт суралцаж, 1986 онд докторын зэрэг хамгаалжээ.
1990 оноос Улсын Багшийн дээд сургууль буюу одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуультай ажил, амьдралаа холбожээ. Б.Жадамба багш одоо МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийг хариуцан ажилладаг бөгөөд 100 гаруй судлаач багш нартай хамтран Монголын боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байв.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.