Базель

Ба́зель (герман. Basel [ˈbaːzəl], франц. Bâle, итали. Basilea) — Швейцар улсын Базель-Штадт кантоны герман хэлтэй умард нутгийн 2015 оны байдлаар 171 мянган хүн амтай хот.
Базель бол тус улсын 3 дахь том хот бөгөөд ойролцоогоор 830,000 хүн хотын бүсэд амьдардаг байна.
Базель нь Райн мөрний эрэг дээр, Юура болон Schwarzwald (орч. Хар ой) уулсын бэлд, Герман, Францтай хиллэдэг хилийн ойролцоо оршдог.
Химийн болон эмийн үйлдвэрлэлийн төв болох энэ газарт "Novartis" болон "Hoffmann–La Roche" компаниудын төв байр, олон улсын банкны байгууллагууд, UBS-ийн төв байрны нэг байрладаг. Мөн Швейцарийн хамгийн ууган Базелийн их сургууль энд байрладаг байна.

Райн мөрөн хот болон түүний түүхэн төвийг хоёр хэсэгт хуваадаг. Зүүн эрэг дээр Их Базель, баруун эрэг дээр Бага Базель оршдог юм.
Энэ хотод Базелийн хөлбөмбөгийн клуб гэрийн тоглолтоо хийдэг "Сент Якоб-Парк" цэнгэлдэх хүрээлэн байрладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1226 онд Райн мөрний дээгүүрх анхны гүүр нээгджээ.
- 1356 онд хотын ихэнх хэсэг газар хөдлөлтөөр сүйрчээ.
- 1431 онд Базель хот Базелийн Зөвлөлийн байршил болжээ.
- 1459 оны 11-р сарын 12-нд Пап II Пийсын зарлигаар Швейцарийн анхны их сургууль Базель хотод байгуулагджээ.
- 16-р зуунд энд Шинэчлэл явагдсан.
- 1622 онд их сургуулийн номын сан байгуулагдсан бөгөөд өнөөдөр энэ нь Швейцарийн хамгийн том номын сан юм.
19-р зуунд Базелийн эдийн засгийн ач холбогдол нь Швейцарь, Герман, Францын хойд хэсгийн хоорондох "худалдааны гарц" болж өссөн. Базель нь мөн олон улсын их хурал, гэрээнд гарын үсэг зурсан газар болжээ.
Базель хот жил бүр нэр хүндтэй "Baselworld" хэмээх цаг, үнэт эдлэлийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]| Хүн амын тоо | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| 1980 | 1990 | 2000 | 2010 | 2015 | 2020 | |
| 182 143 | ↘ 178 428 | ↘ 166 558 | ↘ 163 216 | ↗ 169 916 | ↗173 232 | |
Базелийн хотын албан ёсны хэл нь Швейцарийн герман хэл юм. 2000 оны хүн амын тооллогоор хотын хүн амын 77.8% (129,592 хүн) нь Герман хэлийг төрөлх хэлээ, 5.4% (9,049 хүн) нь Итали хэлийг, 2.6% (4,280 хүн) нь Франц хэлийг, Базелийн 202 иргэн Роман хэлийг төрөлх хэлээ гэж үздэг байв.