Jump to content

Байгаль орчинд учруулсан хохирлыг нэгтгэн тооцох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бодит хохирол:

Тооцоонд боломжит болон бууруулсан хохирол хэмээх ойлголтуудыг хэрэглэх бөгөөд эдгээр хохирлын зөрүү нь бодит хохирол болно.

             Хбод = Хбол-Хбуур

Энд: Хбод - бодит хохирол (байгаль орчинд учирсан бодит хохирлын хэмжээ);

Хбол - боломжит хохирол (байгаль орчинд учруулах хохирлын нийт хэмжээ);

Хбуур - бууруулсан хохирол (байгаль хамгаалах арга хэмжээний үр дүнд боломжит хохирлыг бууруулсан хэмжээ)

Боломжит хохирол

Байгалийн нөөц баялгийг ашиглах, боловсруулах, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчинд учруулсан хохирол нь байгалийн бүрэлдэхүүн (агаар, ус, хөрс, газар, газрын хэвлий, ургамал, ой, ан амьтад г.м) хэсэг тус бүрийн нийлбэр хохирлоор илэрхийлэгдэнэ. Энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учрах боломжит хохирол болно.

Хбол = Хгазар + Ххөрс +Xус + Хург + Хой + Хамьт +Ххэвл +Хагаар

Энд: Хбол –үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах бүх хугацаанд байгаль орчинд учруулах хохирлын боломжит нийт хэмжээ, мян.төг;

Хгазар– эдэлбэр газарт учруулах хохирлын хэмжээ, мян.төг;

Ххөрс – газрын хөрсөнд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;

Хус – усан санд үзүүлэх хохирлын хэмжээ, мян.төг;

Хагаар– агаар мандалд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;

Хамьт– амьтны аймагт учруулах хохирлын хэмжээ, мян.төг;

Хург – ургамлын бүрхэвчинд үзүүлэх хохирлын хэмжээ, мян.төг;

Хой – ойн нөөцөд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;

Ххэвл - газрын хэвлийд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;