Jump to content

Байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах явдал нь зөвхөн нэг орны хэмжээнд шийдвэрлэх боломжгүй, сүүлийн хагас зуун жилд БОЯБ-ын нөөц хурдацтай хомсдож байгааг харгалзан дэлхийн улс орнууд энэ чиглэлд шинэ арга зам, чиг хандлагыг эрэлхийлэн, өргөн цар хүрээтэй, томоохон үйл ажиллагааг нэгэн зорилго, цаг хугацаанд төлөвлөн хэрэгжүүлдэг болсон байна. Үүний нэг хэлбэр нь олон улсын гэрээ буюу конвенц юм. Конвенцод нэгдэн орсон улс орнууд бие биедээ тусалж хамтран ажиллахын хамт тодорхой үүрэг хүлээж, хариуцлага үүрдэг. Монгол Улс нь 1990 оноос хойш олон улсын өмнө байгаль орчин, БОЯБ-ыг хамгаалах, зүй зохистой ашиглахад шууд ба шууд бус утгаараа чиглэгдсэн олон улсын гэрээ, холбогдох протоколуудыг /Хүснэгт 4/-т харуулав.