Jump to content

Байгаль орчны татвар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгаль орчны татвар, экотатвар (ecotax буюу экологийн татварын товчилсон хэлбэр), эсвэл ногоон татвар нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж тооцогддог үйл ажиллагаанд ногдуулдаг татвар бөгөөд байгальд ээлтэй хувилбаруудыг эдийн засгийн урамшууллаар дэмжих зорилготой юм.

Ийм төрлийн татварын нэг тод жишээ нь нүүрстөрөгчийн татвар (carbon tax) юм. Ийм бодлого нь зарим тохиолдолд хууль, журмын хатуу зохицуулалтыг (command and control) орлох эсвэл түүнтэй хамт хэрэгжих боломжтой.

Ихэнхдээ экотатварын бодлогын санал нь нийт татварын орлогыг хэвээр хадгалах үүднээс өөр төрлийн татваруудыг (жишээ нь: орлого, цалингийн, эсвэл үл хөдлөх хөрөнгийн татвар) бууруулах байдлаар хослон хэрэгжихийг зорьдог. Ийм төрлийн санал, бодлогыг ногоон татварын шилжилт (green tax shift) буюу экологийн татварын тогтолцоонд шилжих гэж нэрлэдэг.

Экотатвар нь чөлөөт зах зээл байгаль орчны нөлөөллийг хангалттай тооцдоггүй гэдэг алдааг (зах зээлийн бүтэлгүйтэл) засахыг зорьдог.


Байгаль орчны татварын ангилал:

[засварлах | кодоор засварлах]

"Байгаль орчны татвар" гэх ойлголт нь байгаль орчинд сөрөг гадаад нөлөөллүүдийг (externalities) дотооджуулах, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, улмаар орлого төвлөрүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн татваруудыг хамардаг.

Байгаль орчны татваруудыг үндсэн дөрвөн ангилалд хуваадаг бөгөөд бүх экотатварууд эдгээр ангилалд багтана. Үүнд:

  1. Эрчим хүчний татвар (energy taxes)
  2. Тээврийн татвар (transport taxes)
  3. Бохирдлын татвар (pollution taxes)
  4. Нөөцийн татвар (resource taxes)

Экотатварууд нь Пигуговийн татварууд (Pigouvian taxes)-ын жишээ бөгөөд эдгээр нь үйлдвэрлэл эсвэл хэрэглээний явцад гадаад зардал буюу гадаад нөлөөлөл (externalities) бий болгодог бараа, үйлчилгээнд ногдуулдаг татвар юм.

Жишээ болгон философич Томас Погге-ийн санал болгосон Дэлхийн нөөцийн хувь (Global Resources Dividend)-ыг дурдаж болно.