Jump to content

Байгаль орчны чадавхийн хэм хэмжээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгаль орчны чадавхийн хэм хэмжээг “Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор байгаль орчинд гаргах хортой, аюултай бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэм хэмжээ /цаашид "байгаль орчны чадавхийн хэм хэмжээ" гэх/ гэж тодорхойлон дараахь үзүүлэлтээр тогтооно гэжээ. Үүнд:

• Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой аюултай бодисын хүлцэх хэм хэмжээ;

• Байгаль орчинд хаяж болох хортой, аюултай бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;

• Чимээ, шуугиан, чичиргээ, цахилгаан соронзон талбай болон физикийн бусад хортой нөлөөллийн хүлцэх хэм хэмжээ;

• Цацраг идэвхжилийн хүлцэх хэм хэмжээ;

• Газар тариалан, бэлчээр хамгаалахад хэрэглэх агрохимийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;

• Хүнсний бүтээгдэхүүн дэх химийн бодисын зөвшөөрөх дээд агууламж;

• Байгаль орчны даацын болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

гэх бөгөөд биологийн аюултай бодис, хортой болон аюултай бодисын хэмжээ, чимээ, дуу шуугиан, цахилгаан соронзон талбайн хортой нөлөө болон цацрагийн идэвхжилийн хүлцэх хэмжээ, байгаль орчны даац болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартчиллын байгууллага тогтоохоор заасан байна.