Jump to content

Байесын магадлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байесын магадлал (/ˈbeɪziən/ — “Бэйзиэн” эсвэл /ˈbeɪʒən/ — “Бэйжэн” гэж дуудна) гэдэг нь магадлалын ойлголтын нэгэн тайлбар бөгөөд ямар нэгэн үзэгдлийн давтамж (frequency) эсвэл хандлага (propensity)-аар бус, харин тухайн зүйлд хандах мэдлэг дээр үндэслэсэн зөв зүйтэй хүлээлт эсвэл хувийн итгэл үнэмшлийн тоон илэрхийлэл гэж үздэг. Байесын тайлбарыг пропозицын логикийг өргөтгөсөн хэлбэр гэж ойлгож болно. Энэ нь үнэн эсвэл худал эсэх нь тодорхойгүй таамаглал дээр үндэслэн логик дүгнэлт хийх боломжийг олгодог. Байесын хандлагын хувьд, тухайн таамаглалд магадлал оноодог, харин фриквенцийн (frequentist) таамаглалын аргачлалд бол таамаглалыг магадлал оноохгүйгээр шууд шалгадаг. Байесын магадлал нь нотолгоонд суурилсан магадлалын ангилалд хамаарна. Тодруулбал, ямар нэг таамаглалын магадлалыг үнэлэхдээ анхны магадлал (prior probability)-ыг тогтоож, дараа нь шинэ холбогдох мэдээлэл буюу нотолгоо гарч ирэх үед дараах магадлал (posterior probability) болгон шинэчилдэг. Байесын тайлбар нь энэ тооцоог хийх стандарт аргууд болон томьёоллыг санал болгодог.