Байжу ноён
Байжу ноён | |
|---|---|
ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠨᠣᠶᠠᠨ | |
1462 онд Франц Хаадын товчоонд Давид Оберийн дүрсэлснээр | |
| Ойрх Дорнодод суух Их Монгол Улсын захирагч | |
| Өмнөх | Чормаган хорчи |
| Дараах | Элжигидэй ноён |
| Томилогч | Мөнх хаан |
| Хувийн мэдээлэл | |
| Нас барсан | ойр. 1258 |
| Эхнэр, Нөхөр | Рузукан |
Байжу ноён (ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠨᠣᠶᠠᠨ; Цагадайн хэл: بایجو نویان; Хятад: 拜住; пиньинь: Bàizhù; Франк сурвалжид: Bayothnoy) бол Перс, Армени, Бага Ази, Гүржид суух монгол жанжин байв. 1241 онд Чормаган хорчи нас барсны хойно Өгэдэй хааны зарлигаар Чормаган ноёны орыг залгаж, Ойрх дорнод дахь монгол цэргийн их жанжин, төрийн сайдаар томилогджээ. 1243 онд Селжукийн Румын султант улстай дайтаж, тус оны 6 сарын 26 нд болсон тулалдаанд Кейкосров султаны удирдсан 80000 цэргийн эсрэг, монгол болон гүрж, армян зэрэг холбоотны 30000 цэргийг удирдаж, Көсе Даг ууланд байлдан бут ниргэснээр Румын султант улс дагаар орж Бага Азийн ихэнх нутаг Монголын эрхшээлд орсон. Түүнийг өнгөрсний хойно захирч байсан нутаг нь Хүлэгү ханы удамд шилжжээ. Байжу 1259 онд Сирийг эзлэх Хүлэгү хааны бэлтгэлд оролцож байснаа гэнэт баривчлагдан цаазлагджээ. Цаазлуулах шалтгаан нь Хүлэгү Алтан ордны Бэрхтэй хагаралцсанаас болсон байж мэдэх юм. Байжугийн захирагчийн үүргийг Чормаханы хүү Ширэмүнд шилжүүлжээ.
Уг гарал
[засварлах | кодоор засварлах]Байжу Бэсүд овгоос гаралтай, Зэв жанжны төрөл юм. Эцэг нь Чингис хаанд зүтгэж байсан мянганы ноён байсан ба эцэг нь өнгөрөхөд албан тушаалыг нь өвлөн авчээ.[1]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ May, Timothy (2016). The Mongol Empire: A Historical Encyclopedia (Англи хэлээр). Vol. 1. ABC-CLIO. х. 68. ISBN 9781610693400.