Байлдааны журмын тараангуй хэлбэр
Appearance
Байлдааны журмын тараангуй хэлбэр нь дайсны гал, цохилтоос бөөн хохирол үзэх аюулаас зайлсхийх арга мөн. Салаа нь дайсныг галын уутанд оруулан цохилт өгөх, галаар нягт харилцан ажиллах боломжийг ханган тасаг, тасаг /танк, танк/-аар, харин тасаг нь галын бүлгүүдээр байр, галт байр эзлэн байлдааныг зохион байгуулан явуулна. Тэхдээ тэр нь чухал чиглэлд шаардлагатай үед богино хугацаанд хүчээ хуралдуулах боломжийг ямагт хадгалж байх ёстой. Хүч хэрэгслэлийг хэт тараангуйлан байрлуулах нь салаа /тасаг/-ны галын нягтарлыг бууруулах, маневр үйлдэх мөрийн хэмжээг ихэсгэх, харилцан ажиллагаа, удирдлагыг хүндрүүлнэ.