Байцаа тариалах (Органик хүнсний ногоо тариалах)
Иддэг ногоог Байцай гэдэг бөгөөд Монголчууд Байцаа буюу байцаах гэдэг үгтэй их андуурдаг.
Ургалтын хугацаа : Эрт болцтой сорт 75 хоногт, дунд болцтой нь 90 хоногт, орой болцтой нь 120 -с дээш хоногт ургаж гүйцдэг.
Ургах нөхцөл: Үржил шим сайтай, хар хүрэн, шаварлаг хөрсөнд тарина. хөрсний РН-ийн хэмжээ 6,5-7,0 байна.
Соёололтын тохиромжтой дулаан: 2-3*C, үрслэгээ нь ургалтын үедээ; 5-7*C-ийн хүйтнийг тэсвэрлэж чаддаг.
Нягтаршил: Эрт ургацын байцайг 40х50 см; Дунд болцтой байцайг 50х60см; Орой болцтой байцайг 60х70-см.
Холимог тариалалт: Байцайг салат навч, жууцайтай хольж тарьж болно.
Арчилгаа: Үрслэгийг суулгаснаас хойш 3 хоноод 2-3 литр усаар, цаашид хөрс цаг уурын байдлаас шалтгаалан 10-14 хоног тутамд 3-4 литр усаар усална. Ургалт эрчимжсэнээс хойш 1-2 удаа гумины бордоо ба шингэрүүлсэн бууцаар бордож болно. Усалгаа бүрийн дараа хөрсний өнгөн үеийг 6-8 см гүн сийрүүлж зэрлэг ургамлыг устгах, өндөрссөн ишийг манах ажлыг тогтмол хийнэ. Энэ нь хөрсний агааржуулалтыг сайжруулахаас гадна булагдсан ишнээс нэмэлт үндэс үүсэж ургамал хөрснөөс шим тэжээлийн бодис авах боломжийг сайжруулна. Ингэснээр ургалт эрчимжиж өндөр ургац авна.
Хөрс боловсруулах Бөөрөнхий байцай нь газар ихээхэн гүн, органик бодис нь сайн бордоо болон задарсан байхыг шаарддаг. 1 м.кв талбайг 9-10 кг бүрэн ялзарсан бууцаар бордож 25-30 см гүн хагалж боловсруулна.
Үрслэгээ
Халуун дарлагад үрслэгээ хийх: 1-2 см гүнд үр хийнэ. 2 үрийн хооронд 2-3 см. Мөр хооронд 10 см үлдээх.
Бортогонд үрслэгээ хийх: 1-2см гүнд нэг бортого бүрд нэг үр хийх.
Соёололт: Үр нь үрслэгээ хийснээс хойш 10-15 хоногийн дараа соёолж эхэлнэ.
Шилжүүлэн суулгах: 6-8 навчтай болоод ирэхэд, ургамлыг шилжүүлж суулгах, эсвэл бусдад зарж болно. Ургамлуудаа эцсийн иш навчтай хамт суулгана. Эхний навчнуудын суурийг хөрсөнд 2-3см-т суулгана.
Хурааж авах: Байцайг хурааж авахдаа ёроол хэсгээс нь хутгаар огтолж авна. Үлдэгдлийг нь хурааж аваад жижиглэн хэрчээд, ялзмаг, бордоо руугаа нэмж болно.
Хадгалах: Зоорилж, даршилж давсалж хадгалж болно. Зоорилж хадгалбал 0*С-+1*С температуртай 90-95%-агаарын харьцангуй чийгтэй нөхцөлд хамгаалалтын 2-3 давхар навчтайгаар тавиур сараалж дээр ишийг доош харуулж 0,7-1м өргөн, 0,6-0,7м өндөртэйгөөр өрж хадгална.