Байцайны цагаан эрвээхэй
Дэвүүр эрвээхий | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Plutella xylostella (Карл Линней, 1758) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Байцайны цагаан эрвээхий (Plutella xylostella)-г, Газар дундын тэнгисийн үүслийн төвөөс гарч дэлхий даяар тархсан гэж үздэг. Амьдарлын мөчлөг богинотой (25°C-д 14 хоног), үржилт өндөртэй, хол зайд нүүдэллэх чадвартай.[1] Тоонолжин цэцэгтэний овгийн ургамлуудын хөнөөлтэй хортон шавьж ба глюкозиналатыг ялгаруулдаг ургамлуудаар хооллодог.[1] Гэхдээ дурьдагдсан ургамлууд бүгд түүний тээгч (амьдрах орчин) болдоггүй. Жишээ нь, Barbarea vulgaris-г тариан талбайг тойруулан хаалт ургамал байдлаар тариалах тухай саналууд байдаг.[2] Учир нь энэ ургамал байцайны цагаан эрвээхийн сонирхлыг маш их татдаг ч түүний өндөг нь энэ ургамал дээр амьдарч чаддаггүй. Ой хээр, тал хээрийн бүсүүдэд илүү их хөнөөлийг учруулдаг ба Монгол орны тариалангийн эдэлбэр газрууд эдгээр бүсүүдэд хамаарна.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 N. S. Talekar & A. M. Shelton (1993). "Biology, ecology and management of the diamondback moth". Annual Review of Entomology. 38: 275–301. doi:10.1146/annurev.en.38.010193.001423.
- ↑ F. R. Badenes-Perez, B. A. Nault & A.M. Shelton (2006). "Dynamics of diamondback moth oviposition in the presence of a highly preferred non-suitable host". Entomologia Experimentalis et Applicata. 120 (1): 23–31. doi:10.1111/j.1570-7458.2006.00416.x.