Балдангийн Жав

Балдангийн Жав
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилэмч

Балдангийн Жав - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

  • 1960 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн ангийг төгссөн. Тэр цагаас хойш
  • Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт их эмч, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга,ерөнхий зөвлөх эмч
  • Хоёрдугаар болон гуравдугаар амаржих газрын зөвлөх эмч
  • ЭХЯ-ны орлогч сайд, яамны ерөнхий мэргэжилтэн,
  • АУДС-д багш, тэнхмийн эрхлэгч зэрэг алба ажлыг хашсаар иржээ.

“Төрөх үед эх ч, хүүхэд ч үхлийн ирмэг дээр байдаг учир түүнээс аварч чаддаг мэргэжилтэн л манай салбарт байх ёстой. Эмэгтэйчүүд, ялангуяа дороосоо даарахгүй байвал өвчнөөс сэргийлж чадна. Гэр бүл төлөвлөлт, хамгаалах арга хэрэгсэл өргөн нэвтэрсэн өнөө үед үр хөндүүлэх нь эрүүл эмэгтэйн хувьд хүсэх зүйл биш, дунджаар 3 жилийн зайтай эрүүл хүүхэд төрүүлбэл улсад ч, гэр бүлд ч хэрэгтэй” гэж шавь нар, эмэгтэйчүүд, гэр бүлд байнга зөвлөдөг ажээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • “Төрөлтийн биомеханизм ба кесарев хагалгаа”,
  • “Эмэгтэйчүүдийн өвчний үед үзүүлэх яаралтай тусламж” зэрэг ном , товхимол, сурах бичиг, гарын авлага 48 туурвиж шавь нар, ажил мэргэжил нэгтнүүддээ хүргэсэн байна.
  • 2011 оныг хүртэл 75 мянга шахам томоохон хүнд хагалгаанд оролцжээ.

Цол зэрэг[засварлах | кодоор засварлах]

  • Анагаах ухааны доктор дэд эрдэмтэн /1971-9-20/ - “Жирэмсний хожуу үеийн хордлоготой эмэгтэйчүүдийн бөөрний үйл ажиллагаа” сэдвээр Москвагийн эх барих, эмэгтэйчүүдийн институтийн аспирантурт.
  • Дэд профессор /1990-12-27/
  • Профессор /1993-11-20/
  • Монголын Анагаах Ухааны Академийн академич /2005-2011/

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Гэгээн дурсгал[засварлах | кодоор засварлах]

  • Клиникийн I амаржих газрыг 2013 онд түүний нэрэмжит болгон, хүрэл хөшөө босгожээ.