Jump to content

Балданы Бадарч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Балданы Бадарч (1916 оны 12-р сарын 5-нд Увс аймгийн Завхан сум буюу хуучнаар Хантайшир уулын аймгийн Цэцэнсартуул хошууны нутагт төрж, 1988 онд нас барсан) - Монгол Улсын Төр, нийгмийн зүтгэлтэн. 1952-1985 оны хооронд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга. БНМАУ-ын гавьяат хуульч.

Тэрээр 1932 онд 16 насандаа Увс аймгийн Завхан сумын Хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдэг. Б.Бадарч 1940- 1951 онд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын туслахаар 11 жил, 1952-1985 оны хооронд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар тасралтгүй 33 жил ажилласан.

Б.Бадарч агсны мэндэлсний 95 насны ойг тохиолдуулан 2011 онд түүний нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-г төрсөн нутаг Увс аймгийн Завхан сумын төвд байгуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санаачлан, хөрөнгө оруулж Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан албан хаагчид, иргэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон энэхүү “Цэцэрлэгт хүрээлэн”-д улиас, хайлаас зэрэг 250 гаруй мод суулгаж Б.Бадарчийн гэрэлт хөшөө, усан оргилуур, усалгааны систем, шөнийн гэрэлтүүлэг, зориулалтын зам, талбай бүхий тус хүрээлэн нь сум орон нутгийн хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт болжээ.