Бангладеш така
Харагдац
টাকা (Бенгал) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
ISO 4217 | |||||
Код | BDT (тоон: 050) | ||||
Бутархай нэгж | 0.01 | ||||
Нэгж | |||||
Тэмдэг | ৳ | ||||
Мөнгөн тэмдэгт | |||||
Дэд нэгж | |||||
1⁄100 | пойша (хүчингүй) | ||||
Тэмдэг | |||||
пойша | p | ||||
Мөнгөн дэвсгэрт | |||||
Байнга хэрэглэгддэг | ৳5, ৳10, ৳20, ৳50, ৳100, ৳200, ৳500 болон ৳1000 | ||||
Ховор хэрэглэгддэг | ৳1 болон ৳2 | ||||
Зоос | |||||
Байнга хэрэглэгддэг | ৳1, ৳2, ৳5 | ||||
Хэрэглээ | |||||
Гүйлгээнд орсон огноо | 4 3 сарын 1972 | ||||
Орлосон | Пакистан рупи | ||||
Хэрэглэгч(ид) | ![]() | ||||
Гаргалт | |||||
Төв банк | Бангладеш Банк | ||||
Хэвлэгч | Үнэт цаас хэвлэлийн корпораци | ||||
Вэб сайт | www | ||||
Зоос цутгагч | Үнэт цаас хэвлэлийн корпораци | ||||
Үнэлгээ | |||||
Инфляц | 9.41% | ||||
Эх сурвалж | BBS, 2021 оны 8 сар[1] |
Така (Бенгал: টাকা) (тэмдэглэгээ: ৳, Tk ; код: BDT) нь Бангладешийн мөнгөний нэгж юм. Бангладеш Банк буюу тус улсын төв банк 1, 2 такагийн дэвсгэртүүдээс бусад бүх мөнгөн тэмдэгтийн хэвлэлийг хариуцдаг бөгөөд 1, 2 такагийн дэвсгэртийг Бангладешийн засгийн газар буюу Сангийн Яам нь хариуцдаг байна. Такагийн хамгийн өргөн хэрэглэгддэг тэмдэглэгээ нь Tk, ৳ болно. Нэг така нь 100 пойшад хуваагддаг.
Энэтхэгт, "така" гэдэг нь Энэтхэг рупийн бенгал, ассам хэлээрх нэр бөгөөд Энэтхэгийн мөнгөн тэмдэгтүүд нь тус улсын албан ёсны хэлнүүдээр бичигдсэн байдаг тул бенгал, ассам хэлээр така хэмээн бичигдсэн байдаг аж.
Бенгал хэлээр "така" гэдэг нь мөнгө гэдэг утгыг илэрхийлнэ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Инфляц". Бангладеш Банк. Эх хувилбараас архивласан: 2022-02-08.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Бангладеш така (Цаасан дэвсгэрт) (Герман) (англ.) (фр.)
- Бангладешийн Үнэт Цаасны Хэвлэлийн Корпораци
- Бангладеш Банк