Jump to content

Банзрагчийн Дэлгэрмаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Банзрагчийн Дэлгэрмаа (1959 онд Улаанбаатар хотод төрсөн ) -Монгол Улсын Их хурлын гишүүн, Элчин сайд.

Ардын жүжигчин Намжилын Норовбанзад, зохиолч Намсрайн Банзрагч нарын охин.

  • 1977 онд Нийслэлийн 23-р дунд сургууль төгссөн.
  • 1977-1982 онд ЗХУ-ын Кубанийн Их сургууль эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1992 онд онд Английн Лийдсийн их сургуульд англи хэлний дамжаа.
  • 1982-1986 онд БНМАУ-ын Ерөнхий Прокурорын газар прокурор.
  • 1986-1989 онд МУИС-д багш.
  • 1989-1990 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан.
  • 1990-1993 онд Бага хурал болон УИХ-д зөвлөх.
  • 1993-1996 онд Улс төрийн Боловсролын академийн захирал.
  • 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Хүүхдийн эрхийг хамгаалах Үндэсний төвийн ерөнхийлөгч.
  • 1998-2000 онд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн.
  • 2002-2006 онд Улс төрийн Боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга.
  • 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх.
  • 2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал.
  • 2012-2014 онд Монгол Улсаас Сингапурт суугаа Элчин сайд.
  • 2016-2019 онд ОХУ-д суугаа Элчин сайд.

2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.