Jump to content

Баренцын тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баренцын тэнгис
Баренцын тэнгисийн байрлал
Цутгадаг гол мөрөн Печора, Индига
Ай савын улс орон  Норвеги, Орос ОХУ
Мандлын талбай 1,424,000 км²
Эзлэхүүн 282 мянган км³
Дундаж гүн 222 м
Гүнзгий 600 м

Баренцын тэнгис (орос.Ба́ренцево мо́ре, норв. Barentshavet) нь Умард мөсөн далайн захад, Орос болон Норвегийн эрэг дагуу орших тэнгис юм. Баруун хойд талаараа Шпицберген, зүүн хойд талаараа Франц-Иосифын газар, зүүн талаараа Шинэ газраар хашигдсан тэнгис юм. Зүүн талаараа Карын тэнгис, баруун талаараа Норвегийн тэнгистэй хиллэнэ.

Баренцын тэнгисийн эзлэх талбай 1 424 000 км², гүн 600 метр хүртэл байдаг бөгөөд цутагдаг томоохон голууд бол Печора (130 км² жилд) болон Индига юм.

2011 онд Орос, Норвеги улсууд хооронд Далайн хилийн тухай гэрээ байгуулснаас хойш Баренцын тэнгист газар нутгийн шийдэгдээгүй маргаан гараагүй байна.

Мурманск орчмын өмнөд хагас нь Умард Атлантын урсгалын улмаас хөлддөггүй.

Голландын аялагч Виллем Баренцын нэрээр нэрлэгдсэн. Түүнээс өмнө Мурманы тэнгис гэж нэрлэдэг байв.

Баренцын тэнгис төрөл бүрийн загас, ургамал, амьтнаар баялаг тул загас агнуурын том бүс юм. Зөвхөн 2017 онд Оросын загасчид эндээс 259.7 мянган тонн загас болон бусад усны био нөөцийг барьсан бол 2016 онд 212.3 мянган тонн байжээ.

Оросын Европын хэсгийг (ялангуяа Европын хойд хэсгийг) өрнө(16-р зуунаас) болон дорно дахин (19-р зуунаас), мөн Сибирийн (15-р зуунаас) боомтуудтай холбосон маш чухал далайн зам байж ирсэн юм. Гол бөгөөд хамгийн том хөлддөгүй боомт бол Мурманск мужийн нийслэл Мурманск хот юм. ОХУ-ын нутагт мөн Териберка, Индига, Нарьян-Мар боомтууд байдаг бол Норвегийн талд Вардо, Вадсо, Киркенес зэрэг боомтууд байдаг.

Баренцын тэнгис бол Оросын худалдааны усан флот төдийгүй Оросын тэнгисийн цэргийн флот, тэр дундаа цөмийн шумбагч онгоцууд байрладаг бүс юм.