Бари хотын Политехникийн Их Сургууль
Политехникийн их сургууль нь Италийн Бари хотод байрладаг.Энэ сургууль нь 1990 онд 5 тэнхимтэйгээр зохион байгуулагдсан юм. 2018 онд ойролцоогоор 10072 оюутан элссэн бол нийт багш ажилчдын тоо 275 байв.Политехникийн их сургууль нь Италийн 245- р хуулийн дагуу 1990 8 сарын 7нд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.Энэ нь Италийн политехникийн их сургуулиудаас хамгийн залуу нь ба нөгөө хоёр нь Politecnico di Milano, Politecnico di Torino юм. Бусад Италийн их сургуулиуд инженерчлэл, шинжлэх ухааны салбарыг багтаадаг бол политехникийн их сургуулиуд нь технологийн мэдлэг чадварт анхаардаг.2010 онд Италийн 240-р хууль болон дараагийн сайжруулалтаар политехникийн их сургууль 5 үндсэн том тэнхим бүхий бүтэцтэй болсон бөгөөд ихэнх нь дараах байдлаар хуваагддаг:
-Цахилгаан инженерчлэл болон компьютерийн инженерчлэлийн тэнхим
-Механик инженерчлэл, математик болон менежментийн тэнхим
-Иргэний инженерчлэл, байгаль орчны инженерчлэл, барилгын инженерчлэл болон хими судлалын тэнхим
-Архитектурын тэнхим
-Физикийн тэнхим