Барлас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монголын Нууц Товчооонд БАРУЛАС овог нь алтан ургын нирунчууд гэдгийг баталдаг. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт бүлгээ. Хабич баатрын хєвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хєвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ. Хачи хүлүгийн хєвүүн Хайду, Намулун эхээс тєрсєн бүлгээ. Хачиугийн хєвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвүүн бас идээ барах ховдог тул их барула, єчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Чингис хаан нь хүү Цагаадайд уг аймгийг хувиарлаж өгч, Цагаадай өөрийн Нирун аймгаа дагуулан эх нутгаасаа баруун тийш нүүсэн байна.