Jump to content

Баруун-Урт - Бичигтийн авто зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баруун-Урт – Бичигт чиглэлийн авто замын төлөвлөлт
Төслийн техникийн үзүүлэлт
Замын бүтээн байгуулалт
Төслийн авто замын инжинерийн баг: Г.Цацрал, Ц.Эрдэнэбаатар, Ж.Баярсайхан, Б.Октёбрь, Г.Мягмарнаран
Замын бүтээн байгуулалт
Замын бүтээн байгуулалт
Замын бүтээн байгуулалт
Замын бүтээн байгуулалт
Замын бүтээн байгуулалт

Баруун-Урт - Бичигтийн авто зам нь 2010 оноос судалгаа, төлөвлөлт нь хийгдэж 2025 оноос барилгын ажил нь Зам Тээврийн яамны захиалгаар эхэлж байгаа, Ази Европыг холбосон замын сүлжээний 277 км-ийг хамарсан бүрдэл байгууламж болно. Төслийн гүйцэтгэгчээр “Монгол Зам Групп” ХХК, хяналтын зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж, 2025 оны төлөвлөгөөгөөр замын суурийг байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэв. 2024-2028 онд уг замыг барихаар ажиллаж байна.[1] [2] [3] [4]

Эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлөх зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн авто зам барих, эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд олон улсын CAREC-4C буюу Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны 4C коридорт Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам хамаардаг бөгөөд тус зам нь хатуу хучилттай болсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжиж, улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. [5] Мөн Сүхбаатар аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.


Замын бүтээн байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

1: Авто зам барилгийн 90%-ийг ачааны тэрэг, бульдозер, эксковатор, ковш, автогрейдер, цистерн, индүүдэгч зэрэг хүнд техникээр гүйцэтгэдэг нарийн технологийн ажил юм. Монгол оронд цаг уураас хамаарч 4-11-р сард авто замыг барьдаг.

2:

3:

4:

5: Авто замын барилга нь олон төрлийн хөрсний бүтэцийг чанартай замын суурь давхрагууд болгход төвлөрөн ажилладаг тул хөрсний шинжилгээний лаброторыг ажлын талбартаа байгуулан байнгын шинжилгээ хийдэг.


  1. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем|https://user.tender.gov.mn/mn/download/1742181100830[permanent dead link] PDF файл Баруун-Урт Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замын тайлбар бичиг
  2. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем|https://user.tender.gov.mn/mn/download/1742466364279[permanent dead link] PDF файл Зам барилгын ажлын зураг
  3. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем|https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1742466364904 Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам /Зүүн бүс/|
  4. МОНЦАМЭ|https://montsame.mn/mn/read/373282 СҮХБААТАР: Баруун-Урт - Бичигт чиглэлийн 152 км авто зам|
  5. Bloomberg|https://www.bloombergtv.mn/news/mcietq Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази, Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдэнэ