Баруун Ромын эзэнт гүрний уналт

Баруун Ромын эзэнт гүрний уналт эсвэл Ромын уналт, бол баруун Ромын эзэнт гүрний төв улсын удирдлагын хяналт, хууль дүрмээ баттай хэрэгжүүлж чадаагүйн явдал, болон үүний алс том газар нутаг нь олон залгамжлагч улс төрчдийн дунд хуваагдсан талаарх үйл явдал юм.
Уналтын эхлэл
[засварлах | кодоор засварлах]Ромын эзэнт гүрэн нь баруун орчим аймгуудыг үр дүнтэйгээр хяналт тавих хүч чадлаа алдсанаар; орчин үеийн түүхчид армийн тоо толгой ба үр дүнтэй байдал, Ромын эрүүл мэнд болон тоо толгой, экономийн эрч хүч, эзэн хаануудийн ур чадвар, хүч чадварын төлөөх дотоод маргаан, тухайн үеийн шашны өөрчлөлт, иргэний удирдлагын чадвар гэх мэт шалтгаануудаас үүдэлтэй гэсэн санал болгожээ. Ромын ёс соёлоос гадуурх үндэстэй довтолж буй зэрлэгүүдийн дарамт сүйрэлд нь их хэмжээний дэмжлэг оруулжээ. Газар нутгийн өөрчлөлт ба байнга тохиодог болон том хэмжээний тахлууд эдгээр шууд тохиосон шалтгаануудыг дагуулах болов. Тухайн уналтын шалтгаанууд нь эртний ертөнцийн түүх судлалын томоохон сэдэвүүдын нэг юм бөгөөд энэ нь төр улсын бүтэлгүйтлийн орчин үеийн маргааны талаарх мэдэгдүүлдэг байна.
376 онд, Томоохон хэмжээний Готууд ба Ром биш хүмүүсийн Хүннүчүүдээс зугтаж буй нүүдэлээр эзэнт гүрэнлүү оргожээ. Ромын хүчин тэднийг (энгийнээрээ хийдэг үйл явцаар) устгах, цөлөх аль эсвэл захирах боломжгүй байв. 395 онд, хоёр хор хөнөөлтэй иргэний дайныг ялсаны дараа, Теодосиус нэгдүгээр нас баржээ. Тэрээр нурж буй талбайн армийг орхин, эзэнт гүрэн нь улс төрийн толгойлох хоёр чадваргүй хүү нарийн дунд хуваагдан үлдэв. Готууд ба Ром биш хүмүүс эзэнт гүрний хоёр талыг хоёууланг нь сөрсөн дийлдэшгүй хүчин болжээ. Үүнийг дагуулан илүү их зэрлэгүүд худалдаа наймааны мөрөн ба бусад хилүүдийг даван туулжээ. Баруун зүгийн эзэнт гүрний зэвсэглэсэн хүчин цөөрч үр дүнгүй болжээ, чадварлаг тэргүүлэгчдийн удирдлагын доор түр зуурын нөхөн сэргэлт байсан ч, төв удирдлага дахин хэзээ ч үр дүнтэйгээр нэгдээгүй.