Jump to content

Баруун Филиппиний тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баруун Филиппиний тэнгис (Англи: West Philippine Sea; Филиппин: Kanlurang Dagat ng Pilipinas[1][2] буюу Karagatang Kanlurang Pilipinas[3]; товчоор WPS) нь Филиппин улсын Засгийн газар-аас улсын онцгой эдийн засгийн бүсэд багтдаг Өмнөд Хятадын тэнгисийн хэсгүүдэд хэрэглэдэг нэр юм. Энэхүү нэршлийг анх 1960-аад онд Филиппиний зүүн эрэг орчмын тэнгисийг заахад ашиглаж байжээ. Харин 2000-аад оны дунд үеэс уг нэрийг Филиппин улс баруун талд орших, Спратли арлууд болон Скарборо хадан арал-ыг хүрээлсэн усан орчныг нэрлэх зорилгоор дахин хэрэглэх болсон нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс-тай газар нутгийн маргаан үүссэнтэй холбоотой байв. Филиппин улсын Засгийн газар 2012 онд "Баруун Филиппиний тэнгис" нэрийг албан ёсоор хэрэглэхийг заавал болгосон юм.

Баруун Филиппиний тэнгисийн албан ёсны хязгаарт харгалзах ойролцоох бүсийг харуулсан хуучирсан газрын зураг. Мөн олон улсын гэрээний хязгаарууд (улаан шугам — 1898 оны Парисын гэрээ-ийн дагуу) болон Спратли арлууд (Филиппиний газрын зургууд дээр ихэвчлэн Калаяан арлын бүлэг гэж нэрлэгддэг) багтсан байдаг (ногоон шугам — 1978 оны 6 дугаар сарын 11-нд батлагдсан Ерөнхийлөгчийн 1596 дугаар зарлигийн дагуу[4]). Вашингтоны гэрээ (1900)-ийн дагуух олон улсын гэрээний хязгаарууд, 1898 оны Парисын гэрээний гадна үлдсэн захын газар нутгийг буцаан оруулсан бөгөөд энэ нь Скарборо хадан арал болон Спратли арлууд дахь Филиппиний нэхэмжлэлийн олон үндэслэлийн нэг юм, гэхдээ энэхүү хуучирсан зурагт багтаагүй байна.[5][6][7]

"Баруун Филиппиний тэнгис" хэмээх нэр томъёог олон улсын хамтын нийгэмлэг дор хаяж 1961 оноос эхлэн ашиглаж ирсэн бөгөөд геологи болон далай судлалын эрдэм шинжилгээний өгүүллүүдэд дурдагддаг байв. Гэхдээ тухайн үед энэ нэрийг Филиппиний арлуудын зүүн талд орших Филиппиний тэнгисийн баруун хэсгийг заахад ашиглаж байсан юм.[8][9][10]

Орчин үеийн хэрэглээ

[засварлах | кодоор засварлах]

Филиппиний Зэвсэгт хүчнийхэн 2006 оноос эхлэн маргаантай Спратли арлууд орчмын бүсийг Баруун Филиппиний тэнгис хэмээн нэрлэж эхэлсэн байна. 2011 онд Ерөнхийлөгч Бениньо Акино III-ийн засаг захиргааны үед Филиппиний үндэсний засгийн газар арлуудын баруун талд орших усан орчныг Баруун Филиппиний тэнгис гэж нэрлэхийг албан ёсоор эхлүүлжээ.[11] Шинэ нэрийн албан ёсоор заасан зорилго нь улсын газрын зургийн тогтолцоотой холбоотой байсан боловч,[12] бусад төрийн эх сурвалжийн мэдээлснээр энэ нэрийг өөрчлөх шийдвэр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс-тай нутаг дэвсгэрийн эрхийн талаар үүссэн санал зөрөлдөөнтэй холбоотой байжээ. Филиппиний Төлөөлөгчдийн танхимын гишүүн Уолден Белло-гийн үзэж байгаагаар "Өмнөд Хятадын тэнгис" гэх нэр нь Хятадын өмчлөлтэй холбоотой далд утга илэрхийлдэг бөгөөд түүнийг "Баруун Филиппиний тэнгис" гэж нэрлэх нь Хятад улсад сэтгэлзүйн цохилт болсон гэжээ. Энэ нь Спратли арлууд дахь Филиппиний нутаг дэвсгэрийн нэхэмжлэлийг илэрхийлж, "Өмнөд Хятадын тэнгис" бүхэлдээ Хятад улсын бүрэн эрхийн мэдэлд хамаарна гэсэн үзэл санааг няцаах зорилготой байв. Филиппиний цэргийн байгууллагууд уг нэрийг ашиглахдаа ижил төстэй үндэслэлийг дурдсан байдаг. Филиппиний Зэвсэгт хүчнийхэнийн хэвлэлийн төлөөлөгч Коммодор Мигель Хосе Родригес мөн "Өмнөд Хятадын тэнгис" нэршилд агуулагдах далд утгыг дурьдаад, бүс нутгийн усан орчинд улс бүр өөрийн нэршлийг ашигладаг хэмээн мэдэгджээ. Тиймээс Филиппин улс уг бүсийг Баруун Филиппиний тэнгис гэж нэрлэх ёстой бөгөөд цэргийн байгууллагууд дор хаяж 2000-аад оны дунд үеэс ийм нэршлийг ашиглаж ирсэн байна.[13]

Филиппиний Төлөөлөгчдийн танхимд Акбаян намын төлөөлөгч Уолден Белло 2011 оны 6 дугаар сард "Өмнөд Хятадын тэнгис" нэрийг "Баруун Филиппиний тэнгис" (Western Philippine Sea) болгон өөрчлөх үйл явцыг судлахыг засгийн газарт уриалсан тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.[14] Беллогийн хэлснээр Баруун Филиппиний тэнгис хэмээх нэр томъёо нь тодорхой газарзүйн зааг эсвэл орон зайн хил хязгаарыг илэрхийлдэггүй бөгөөд "Өмнөд Хятадын тэнгис" нь Хятад улсын тэнгис биш гэсэн санааг илтгэх зорилготой байжээ.[13] Далайд өөр нэршил хэрэглэх саналд Филиппиний Зэвсэгт хүчнийхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэд 2000-аад оны дунд үеэс Баруун Филиппиний тэнгис гэсэн нэрийг ашиглаж ирсэн байна.[15]

Энэ нэршлийг 2012 оны 9 дүгээр сард гарсан захиргааны тушаалаар хуульчилж, Филиппиний Засгийн газрын бүх яам, хэлтэс, агентлаг болон байгууллагууд уг нэрийг ашиглахыг заавал болгосон байна.[12] 2012 оны 9 дүгээр сард Филиппиний Засгийн газар улсын газрын зургууд, албан ёсны харилцаа болон баримт бичгүүдэд Филиппиний баруун талын усан орчныг Баруун Филиппиний тэнгис гэж нэрлэж эхлэхээ зарласан байна.[11] Энэхүү нэр томъёоны хэрэглээг Филиппиний онцгой эдийн засгийн бүсийн доторх усан орчинд хязгаарлагдана гэж тодорхой болгосон байна.[16]

2016 оны Байнгын Арбитрын шүүхийн шийдвэр

[засварлах | кодоор засварлах]

2016 оны 7 дугаар сарын 12-нд Байнгын Арбитрын шүүх Филиппин улсын талд ашигтай шийдвэр гаргасан бөгөөд энэ нь нэршилтэй холбоотой асуудлыг хамраагүй юм. Шүүхийн тайлбарт “Шүүхээс талуудын хооронд, эсвэл Өмнөд Хятадын тэнгист хил залгаа бусад улсын хооронд ямар нэгэн далайн хил тогтоохыг хүсээгүй бөгөөд тийм үйлдэл хийхийг оролдсонгүй” гэж дурдсан байна.[17][18][19] Шүүх мөн Хятад улс "есөн зураасны шугам" хэмээх газрын зурагт үндэслэн ямар ч түүхэн эрхгүй гэж дүгнэсэн байна.[18][19]

Хуулийн хамрах хүрээ

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Хятадын тэнгист байрлах, Баруун Филиппиний тэнгисийг бүрдүүлдэг бүсийн хил хязгаарыг яг таг заагласан тодорхой шугам байхгүй.[13] Энэ бүсийг албан ёсоор нэрлэсэн захиргааны тушаалд дараах байдлаар тодорхойлсон байна:

Филиппиний арлуудын баруун талын далайн бүсүүдийг Баруун Филиппиний тэнгис хэмээн нэрлэнэ. Эдгээр бүсэд Лусон тэнгис болон Калаяан арлын бүлэг болон Бахо де Масинлок (бас Скарборо хадан арал хэмээн нэрлэгддэг)-ийн орчмын усан орчин багтана.
— 2012 оны Захиргааны тушаал №29, 1 дүгээр зүйл[12]

Филиппиний хуулийн дагуу Баруун Филиппиний тэнгис нь зөвхөн Өмнөд Хятадын тэнгисийн тухайн хэсгийг илэрхийлдэг бөгөөд эдгээрийг Филиппиний Засгийн газар улсынхаа онцгой эдийн засгийн бүсийн (EEZ) бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Энэ бүс нутгийн нэршил нь 2012 оны 9 дугаар сарын 5-нд тухайн үеийн ерөнхийлөгч Бениньо Акино III-ийн гаргасан Захиргааны тушаал №29-аар албан ёсоор баталгаажсан. Уг тушаалд мөн 1978 онд тухайн үеийн ерөнхийлөгч Фердинанд Маркосын үед гарсан Ерөнхийлөгчийн зарлиг №1599-г, түүнчлэн 2009 онд тухайн үеийн ерөнхийлөгч Глориа Макапагал Арройо-гийн засаглалын үед батлагдсан Бүгд Найрамдах Улсын Хууль №9522 буюу “Суурь шугамын тухай хууль”-ийг дурдсан бөгөөд уг хуулиар Филиппиний арлуудын суурь шугамыг тодорхойлсон байдаг.[20]

Уг захиргааны тушаал нь Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний онцгой эдийн засгийн бүс (EEZ)-д тавьж буй Филиппиний шаардлагыг баталгаажуулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгисийн эрх зүйн тухай конвенц (1982)-ын дагуу Баруун Филиппиний тэнгисийн бүс нутагт Филиппиний Засгийн газар бүрэн эрхт эрхтэй болох байр сууриа илэрхийлсэн. Мөн уг тушаалд үндэсний газрын зураглалын системийн зорилгоор өөрийн далайн бүс нутгуудад зохих нэршлийг өгөх “төрийн төрөлхийн эрх ба бүрэн эрхт хүч чадал”-ыг Филиппин улс эдэлнэ гэж заасан байдаг.[20]

Баруун Филиппиний тэнгис дэх газар нутаг, шинж чанаруудыг харуулсан NAMRIA-ийн албан бус газрын зураг. Эдгээр нэрс нь Филиппиний Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн нэршлүүд юм.

Захиргааны тушаал №29-ийн дагуу Үндэсний газрын зураг зүйн болон нөөцийн мэдээллийн газар (NAMRIA) нь төрийн байгууллагаас боловсруулж, нийтэлж буй бүх газрын зурагт Баруун Филиппиний тэнгис хэмээх нэршлийг ашиглах үүрэгтэй. Мөн бусад төрийн байгууллагууд энэ нэршлийг дотоод болон олон улсын түвшинд өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ашиглах ёстой гэж заасан байдаг.[20]

Тушаал гарахаас өмнө, Филиппиний цаг уурын товчоо болох (PAGASA) нь 2011 онд тус улсын баруун талын усан бүсийг нэрлэхдээ “Баруун Филиппиний тэнгис” хэмээх нэршлийг ашиглаж эхэлсэн бөгөөд арлын зүүн талын усан бүсийг “Филиппиний тэнгис” гэж нэрлэхийг үргэлжлүүлэн хэрэглэж байсан юм.[21]

Баруун Филиппиний тэнгис гэх нэршлийг зарим тохиолдолд бүхэлдээ Өмнөд Хятадын тэнгисийг заахад хэрэглэдэг байсан боловч ийм хэрэглээг буруу гэж үзэн няцааж ирсэн байна.[22]

Баруун Филиппиний тэнгис гэх нэр томъёо Google Maps-д хайлт хийх боломжтой болсон. 2025-04 сард Google газрын зургаа шинэчилж, Баруун Филиппиний тэнгисийн илүү тодорхой шошгыг нэмсэн байна. Өмнөд Хятадын тэнгис гэсэн шошго нь шинэ шошгоны баруун хойд хэсэгт хэвээр байна.[23][24] Филиппиний засгийн газар болон Филиппиний зэвсэгт хүчний ерөнхий штаб уг өөрчлөлтийг сайшаасан бол Хятадын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлжээ.[25] Гэсэн хэдий ч уг тодорхой шошгыг түр хугацаанд устгасны дараа дахин харагдах болсон байна.[26][27][28]

  1. "Senate Bill No. 405, 19th Congress" (PDF) (Англи хэлээр). 19th Congress of the Philippines. 2022-07-01. Татаж авсан: 2024-08-27.
  2. "Pnoy, naalala sa tensyon sa China" (Tagalog хэлээр). Philstar.com. 2024-06-25. Татаж авсан: 2024-08-27.
  3. "Ang West Philippine Sea: Isang Sipat" (PDF) (Филипино хэлээр). Department of Foreign Affairs (Philippines). 2014-12-01. х. 2. Татаж авсан: 2022-02-18.
  4. "Presidential Decree No. 1596, s. 1978". Official Gazette of the Republic of the Philippines. 1978-06-11. Эх хувилбараас архивласан: 2017-07-14. Татаж авсан: 2024-04-20.
  5. Bondoc, Jarius. "Carpio debunks China lie about owning Spratlys". Philstar.com. Татаж авсан: 2024-08-02.
  6. Vega, Chito de la (2023-11-11). "Analysis: The most complicated dispute in the world". Rappler (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2024-08-02.
  7. "'Amplifying the true narrative of the West Philippine Sea'". Manila Bulletin (Англи хэлээр). Татаж авсан: 2024-08-02.
  8. Sato, T. (1961). "A guyot at the north margin of the West Philippine Sea Basin". Japanese Journal of Geology and Geography (Англи хэлээр). 32 (2).
  9. Ludwig, W.J. (1973-05-10). "Structure of East China Sea-West Philippine Sea Margin off southern Kyushu, Japan". Journal of Geophysical Research (Англи хэлээр). 78 (14): 2526–2536. doi:10.1029/JB078i014p02526.
  10. Correspondent, A (1973-12-21). "Origin of Marginal Seas". Nature (Англи хэлээр). 246 (5434): 447–448. doi:10.1038/246447a0. {{cite journal}}: |last1= has generic name (help)
  11. 11.0 11.1 Agence France-Presse (2012-09-12). "Philippines renames coast 'West Philippine Sea'". South China Morning Post (Англи хэлээр). Татаж авсан: 2019-06-18.
  12. 12.0 12.1 12.2 "Administrative Order No. 29 : Naming the West Philippine Sea of the Republic of the Philippines, and for Other Purposes". Official Gazette (Англи хэлээр). Government of the Philippines. 2012-09-05.
  13. 13.0 13.1 13.2 Heydarian, Javad (2011-12-15). "The West Philippine Sea?". The Diplomat (Англи хэлээр). Татаж авсан: 2019-06-18.
  14. FRJ (2011-06-03). "Gawing Western Philippine Sea: Tawag sa South China Sea, pinapapalitan ng kongresista". GMA News (Tagalog хэлээр). Татаж авсан: 2021-06-09.
  15. Evangelista, Katherine (2011-06-08). "PH military favors calling South China Sea as Western Philippine Sea". Philippine Daily Inquirer (Англи хэлээр). Татаж авсан: 2021-06-09.
  16. "IBP Statement on the West Philippine Sea" (Англи хэлээр). Integrated Bar of the Philippines. Татаж авсан: 2025-03-15.
  17. "The Republic of the Philippines v. The People's Republic of China" (PDF) (Англи хэлээр). Permanent Court of Arbitration. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-01-29. Татаж авсан: 2016-02-14.
  18. 18.0 18.1 "PCA Press Release: The South China Sea Arbitration (The Republic of the Philippines v. The People's Republic of China) | PCA-CPA". pca-cpa.org (Англи хэлээр). Татаж авсан: 2016-07-12.
  19. 19.0 19.1 Perlez, Jane (2016-07-12). "Tribunal Rejects Beijing's Claims in South China Sea". The New York Times (Англи хэлээр). ISSN 0362-4331. Татаж авсан: 2016-07-12.
  20. 20.0 20.1 20.2 Ubac, Michael Lim (2012-09-13). "It's official: Aquino signs order on West Philippine Sea". Philippine Daily Inquirer. Эх хувилбараас архивласан: 2013-02-22. Татаж авсан: 2019-06-18.
  21. "South China Sea renamed in the Philippines". AsiaOne (Англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2014-08-30.
  22. Agcaoili, John Gabriel (2021-5-25). "Panelo confuses West Philippine Sea with whole South China Sea". ABS-CBN News (Англи хэлээр). Татаж авсан: 2025-1-8. {{cite news}}: Check date values in: |access-date= and |date= (help)
  23. Dava, Bianca (2025-04-14). "West Philippine Sea is now on Google Maps". ABS-CBN News (Англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2025-04-21. Татаж авсан: 2025-04-14.
  24. "'West Philippine Sea' now visible on Google Maps without specific search". France 24 (Англи хэлээр). 2025-04-14. Татаж авсан: 2025-04-21.
  25. Kang, Taejun (2025-04-16). "Beijing, Manila at odds over Google Maps update on South China Sea". Radio Free Asia (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-27.
  26. Argosino, Faith (2025-04-30). "West Philippine Sea no longer visible on Google Maps". Philippine Daily Inquirer (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-30.
  27. Dava, Bianca (2025-04-30). "'West Philippine Sea' no longer visible on Google Maps". ABS-CBN News (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-30.
  28. Diana, Blanca (2025-05-01). "'West Philippine Sea' label back on Google Maps after tech issue". ABS-CBN News (Англи хэлээр).