Jump to content

Баруун Шведийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баруун Шведийн Их Сургууль (University West) нь Швед улсын баруун өмнөд хэсэгт орших Тролльхеттан хотод байрлах их сургуулийн коллеж юм.

Анх тус сургууль Тролльхеттан/Уддеваллагийн Их Сургуулийн Коллеж нэртэйгээр байгуулагдаж, Тролльхеттан, Уддевалла, Вэнерсборг хотуудад гурван кампустай байв. 2008 онд бүх үйл ажиллагааг Тролльхеттан дахь шинэ байгууламжид төвлөрүүлэн нүүлгэсэн. Баруун Шведийн Их Сургууль нь бакалавр (анхан шат), магистр (ахисан шат), доктор (дээд шат) зэрэг олгох хөтөлбөрүүдийг дараах чиглэлээр санал болгодог:

- Мэдээллийн технологи

- Эдийн засаг, менежмент

- Эрүүл мэндийн судалгаа

- Боловсрол

- Инженерчлэл

2020 оны байдлаар тус сургуульд 27 бакалаврын түвшний хөтөлбөр, 17 магистр, докторын түвшний хөтөлбөр хэрэгжиж байв. 2021 оны байдлаар тус сургууль 13,000 оюутан, 700 гаруй ажилтантай, тэдний дунд 60 гаруй профессор ажиллаж байв.

Баруун Шведийн Их Сургууль нь ажлын байранд суурилсан сургалтыг боловсрол, судалгаандаа нэвтрүүлсэн. Тус сургууль онолын болон практик мэдлэгийг боловсрол, мэдлэг бүтээх үйл явцын чухал хэсэг гэж үздэг. Үүгээр зогсохгүй оюутнууд онолын мэдлэгээ бодит нөхцөл байдалд хэрэглэх боломжтой.Ажлын байранд хуримтлуулсан туршлагаа эргэн анги танхимдаа авчирснаар суралцах үйл явц сайжирч, оюутан мэргэжлийн чиглэлээ илүү гүнзгий ойлгох боломжтой болно.