Jump to content

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ (Италиас эхтэй) нь Их Карлын эзэнт улсын бүрэлдэхүүнээс IX зууны дундуур Франц, Герман улс салан гарч дараа нь Итали тусгаарлажээ. Энэ үеийн Итали улс нь улс төрийн бутралтай байсан бөгөөд Италийг нэгтгэхэд Германы эзэн хаан болон Ромын папын явуулж байсан бодлого саад болж байсан аж. Германы эзэнт улс Умард болон дундад Италийг нэгтгэхэд Папын улс нь XIII зууны эхээр нутаг дэвсгэрээ өргөтгөж Сполето, Романий улсуудыг мэдэлдээ оруулж Өмнөд Итали бүхэлдээ Норманы мэдэлд байжээ. Ийнхүү Итали нь нэгдмэл төвлөрсөн засаглалгүй, улс төрийн бутралтай байсан нь хэдэн зууныг дамжин үргэлжилжээ.

Италид баруун Европын орнуудаас харьцангуй эрт хот үүссэн бөгөөд VII-VIII зууны үед Италийн тариачны аж ахуйд гар урлал ихээхэн үүрэгтэй байжээ. IX зуунд Венеци, Генуя, Флоренц зэрэг уламжлалт хотуудаас гадна Пави, Милан Верон, Пиза зэрэг шинэ хот байгуулагдаж худалдаа үйлдвэрлэлийн төв болон хөгжжээ.

Италийн хотууд өөр хоорондоо онцлог ялгаатай. Венеци Генуя, Пиза зэрэг хот дундад зууны үеийн бүхий л худалдааны том төв болж, гадаад худалдааг эрхэлдэг байсан аж. Италийн зарим хот тэр тусмаа Ломбард нь худалдаа эрхэлдэг, гар үйлдвэрийн гол төв болж байсан бөгөөд үүнээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу Ломбардын үйлчилгээ үүссэн гэж түүхэнд үздэг байна. XIV зуунд Италийн цехийн үйлдвэрлэлд эрчимтэй хөгжиж ихээхэн өөрчлөлт гарчээ. Гар хөдөлмөр дээр үндэслэсэн цехийн үйлдвэрлэлд суралцахад2-7 жилийн хугацаа зарцуулдаг байв. Цехэд ажиллагсдын дотор тэгш бус байдал үүсч том мастерууд зөвхөн бусдад ажил олгох, түүхий эд олж нийлүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах зэргээр шууд үйлдвэрлэлд оролцохгүй болжээ. Энэ явдал нь цаашдаа баян, чинээлэг гэсэн хэсэг бий болох нөхцөлийг бүрдүүлжээ. Улмаар цехийн үйлдвэрлэл задарч хөлсний хөдөлмөрийн харилцаа үүсч энэ өөрчлөлт нь XIV-XV зууны үед үйлдвэрлэлийн үйл явцад оролцогч бүр нэг төрлийн ажлыг дагнан гүйцэтгэдэг болсноор хөдөлмөрийн хуваарь, төрөлжилт гарчээ.

ХҮ зууны үеэс үйлдвэрлэлийн шинэ хэлбэр Мануфактур бий болжээ. Худалдаа банкны үйл ажиллагааны шинэ хэлбэрүүд гарч Италийн хотууд Баруун Европ, Газар дундын тэнгисийн дорнод эрэг, Азийн орнуудтай худалдаа хийж хот улсууд ч хоорондоо худалдаа хийдэг байж. Гэвч Италийн хот улсуудын өөр хоорондын зөрчил нь гадаад зах зээлийн төлөө өрсөлдөж зарим үед дайнд хүргэж байв. Жишээлбэл Венец, Генуя хотууд гадаад зах зээлийн төлөө тэмцэлдэж 1328 онд Генуячууд Венецийн флотыг ялжээ. Олон мянган Венецүүд олзлогдсоны дотор алдарт жуулчин Марко Поло ч байсан гэдэг.

Монголчуудын сайн мэдэх Марко Пологоос Генуягийн шоронд хамт хоригдож байсан түүнээс их хааны хүч чадалтай байсныг лавлахад тэрээр "Яагаад гэвэл... Христос, лалын бүх улсад айдас хүйдэс, эзэрхэг ёс, эмх замбараагүй байдал оршиж, амьд явна гэх, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, нэр төр нь ариун халдашгүй байна гэх батлагаа үгүй болж ер нь их хааны улсад бол хууль эмх журмыг чандлан сахиж байдаг тул, гэмт хэрэг үйлдэхгүй л бол туйлын амар тайван сууж болно. Иймд хууль буй газар хөгжил, иргэншил нэгдэл байна" гэж хариулж байсан гэдэг.

Италийн хот улсуудын төрийн байгууламж нь өөр байжээ. XIV зууны үеийн Флоренцийн 90 мянган хүний дөнгөж 5-6 мянга нь улс төрийн эрхтэй байж засгийн газар, шүүхийн Флоренци хот дахь "Сеньор"-ийн ордон. "Сеньори" гэдэг нь тусгай удирдах зөвлөл аж бүрэлдэхүүнийг сонгодог байв.

Венецийн эзнийг "Дош" хэмээн нэрлэдэг байжээ. "Дош" нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, зэвсэгт хүчний командалдагч түүний эрхийг Их болон Бага зөвлөлөөр хязгаарладаг байжээ. Венецийн гол өрсөлдөгч болох Генуяд хотын язгууртнууд засгийн эрхийг барина. Харин Миланы хот улсыг зууны дунд үе хүртэл Висконтийн удмынхан захирч байсан ба 1450 оноос Сфорцын угсаа залгамжлан тогтжээ. Папын муж нь Ромын  папаар толгойлуулан өөрийн өвөрмөц удирдлагын тогтолцоотой байсан аж.

Дундад үеийн Итали нь улс төрийн бутралтай, төвлөрсөн засаглалгүй байсан хэдий ч баруун Европын орнуудаас харьцангуй эрт хотжиж хот улсууд үүсэн улс юм. XV зуунаас эдийн засгийн уналтад орж, манафактурын тоо цөөрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цар хүрээ багассан ч Италийн нийгэм, эдийн засаг, улстөрийн хөгжлийн явцад сэргэн мандалтын эхлэл тавигдаж улмаар цаашид өрнөн хөгжжээ.

 Commons: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан