Бастилийн цайз
Бастилийн цайз (франц. la Bastille, түүхэн нэр нь -la Bastille Saint-Antoine) -Парис хот дахь францын улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьж байсан 1370-1381 онд анх баригдсан цайз юм. Энэхүү цайзыг 1789 оны 7-р сарын 14-нд хувьгалчид эзэлсэнээр Францын хувьсгал эхэлсэн түүхтэй.
1791 онд Бастилийн цайзыг бүрэн нурааж үгүй болгосон байна. Өнөөгийн байдлаар нурсан цайзын туурин дээр Парис хотын Бастилийн Дуурийн театр (франц. Opéra de la Bastille, Opéra Bastille) бүхий олон гудамж, өргөн чөлөөний уулзвар болох алдарт Бастилийн талбай оршдог бөгөөд газар доогуур нь Парисын метроны гурван шугамын уулзавар баригдсан ажээ.
Цайз
[засварлах | кодоор засварлах]Бастиль бол нэг тал нь хот руу, нөгөө тал нь хотын зах руу харсан, 8 цамхаг бүхий жижиг хашаатай, өргөн, гүн шуудуугаар хүрээлэгдсэн түүн дээгүүр дүүжин гүүртэй асар том тэгш өнцөгт барилга байсан юм.
Бастилийн цайзад хоиргдож байсан алдартнууд:
[засварлах | кодоор засварлах]- Ашиль де Арле
- Франсуа де Монморанси
- Мишель де Монтень
- Бернар Палисси
- Вольтер: (1717, 1726);
- Жан Франсуа Мармонтель;
- Ла-Бомелль (1753 и 1757);
- Ламтан Андре Морелле (1760);
- шог зохиолч Ленге (1780—1782), Жак Пьер Бриссо (1784) нар;
- Алессандро Калиостро;
- маркиз де Сад;
- гүнж Де Ламотт;
- Бомарше (1785);
- кардинал Луи де Роган;
- Николя Фуке болон бусад.