Батаагийн Батцэрэн
Батаагийн Батцэрэн (1969 онд төрсөн) нь Монгол улсын дээд шүүхийн шүүгч. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1993 онд Оросын Холбооны Улсын Иваново хотын Хими технологийн академи, “Химийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер” мэргэжил, Техникийн ухааны магистр,
- 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг,
- 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн.
=Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1996-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн туслахаар ажлын гараагаа эхэлж,
- 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч,
- 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч,
- 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр тус тус ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Бүтээл, эрдэм шинжилгээ
[засварлах | кодоор засварлах]Эрдэм шинжилгээний өгүүлэл
[засварлах | кодоор засварлах]- “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал”[1]
- “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь гэрчээс мэдүүлэг авах ажиллагаанд анхаарах асуудлууд” сэдэвт[2] өгүүллийг тус тус нийтлүүлжээ.
Илтгэл хэлэлцүүлэг
[засварлах | кодоор засварлах]- 2013 онд “Эрүүгийн хариуцлагын тогтолцооны шинэтгэл” сэдэвт илтгэл[3],
- 2018 онд “Эрүүгийн хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээ” сэдэвт илтгэл[4],
- 2019 онд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл[5],
- 2019 онд “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл[6]-ийг тус тус хэлэлцүүлсэн байна.
Сонгуульт ажил, ажлын хэсэг
[засварлах | кодоор засварлах]- 2013 оноос хойш Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах, эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн,
- 2013 онд Хуульчийн мэргэшлийн үйл ажиллагааны дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн,
- 2013 онд Монголын Хуульчдын холбооны Анхдугаар Их хурлыг даргалсан,
- 2014 онд Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч,
- 2010-2014 онд Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн,
- 2014-2017 онд Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, мөн тус холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн,
- 2014-2019 онд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, 2020-2021 онд Шүүхийн мэргэшлийн хорооны дарга,
- 2016-2018 онд “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн техникийн шаардлагыг тодорхойлох ажлын хэсгийн ахлагч,
- 2017 оноос Хуульчийн сонгон шалгаруулалтын “Эрүүгийн эрх зүйн бодлого үнэлэх комисс”-ыг ахлагч,
- 2021 онд Нотариатчийн мэргэжлийн хорооны гишүүн,
- 2021 онд Монгол Улсын нэгдэн орсон “Хүнийг хүчээр алга болгохын эсрэг конвенци”-ын тайлан хамгаалах ажлын хэсэгт тус тус ажилласан.
Бусад мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Шүүгч Б.Батцэрэн 2002 оноос сургагч багшаар сонгогдон бүх шатны шүүхийн шүүгч болон бусад хуульчдад “Эрүүгийн эрх зүй”, “Эрүүгийн процесс ажиллагаанд хүний эрхийг хамгаалах нь”, “Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, “Мэтгэлцэх зарчим”, “Хуульчийн ёс зүй” зэрэг сэдвээр сургалт явуулах, түүнтэй холбоотой судалгаа хийх, гарын авлага, сургалтын материал боловсруулах ажлыг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал:
- 2007 онд шинэ хуульч, хууль зүйн сургуулийн оюутнуудад зориулсан “Хуульчийн ур чадвар” сургалтын гарын авлага,
- 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар сургагч багш нарт зориулсан сургалтын гарын авлага,
- 2017 онд “Эдийн засгийн гэмт хэрэг” сургалтын гарын авлага гаргахад оролцож, “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг сэдэвт бүлэг,
- 2021 оны 06 дугаар сард “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр шүүгч, прокурорт зориулсан гарын авлагыг бусад зохиогч нар болон Азийн сантай хамтран,
- 2021 онд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын санхүүжилтээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” гарын авлага,
- 2022 оны 04-06 саруудад “Авлигын болон эдийн засгийн зарим гэмт хэргийн эрх зүйн шинж, шүүхийн практик” сэдэвт гарын авлага зэргийг боловсруулахад оролцон ажиллаж,
- 2004 онд хуульчдын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийллийн орчинд үйлдэгдсэн хүн амины хэргийг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хянан шийдвэрлэх загвар шүүх хуралдааныг харуулсан сургалтын контент,
- 2009 онд хуульчдын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор насанд хүрээгүй хүнд холбогдох хэргийг мэтгэлцэх зарчмын дагуу хянан шийдвэрлэх загвар шүүх хуралдааныг харуулсан сургалтын контент,
- 2021 оны 12 дугаар сард “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа” сэдвээр сургалтын контент
- 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” сэдвээр сургалтын контент
- 2023 оны 4-6 сард цагдан хорих зөвшөөрөл олгох, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, үндсэн шүүх хуралдаан болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэх, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмын дагуу хэрхэн явуулах талаар сургалтын бие даасан 5 контент хийх ажил зэргийг санаачлан, бүтээхэд хамтран оролцжээ.
Мөн түүнчлэн 2005 онд Филиппин улсын Гэр бүлийн шүүхийн туршлагаар шүүхийн байранд “Хүүхдийн тусгай өрөө” байгуулах ажлыг санаачлан, Дэлхийн зөн байгууллагын санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд анх удаа “Хүүхдийн тусгай өрөө” байгуулах ажлыг зохион байгуулж байжээ.
Мөн 2011 онд “Монголын шүүгчдийн холбоо”-ны тэргүүнээр сонгогдон ажиллахдаа “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг үүсгэн байгуулсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- “Хөдөлмөрийн хүндэт медаль”, /2010 он/
- “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, /2013 он/
- “Хууль зүйн албан тэргүүний ажилтан” цол тэмдэг, /2014 он/
- Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”, /2015 он/
- “Алтангадас” одон, /2016 он/
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- “Өмгөөлөгч” эрх зүйн онол, практикийн арга зүй сэтгүүл, 2019 он, дугаар №29/88/
- “Монголын төр эрх зүй” онол арга зүйн сэтгүүл, 2019 он, дугаар №4/93/
- ↑ “Өмгөөлөгч” эрх зүйн онол, практикийн арга зүй сэтгүүл, 2019 он, дугаар №29/88/
- ↑ “Монголын төр эрх зүй” онол арга зүйн сэтгүүл, 2019 он, дугаар №4/93/
- ↑ “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган, 2013 он
- ↑ 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан хэлэлцүүлэг
- ↑ 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг
- ↑ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх” хэлэлцүүлэг