Jump to content

Батжаргалын Балжинням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батжаргалын Балжинням (1984 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарт 20 жил үр бүтээлтэй ажиллаж цэргийн алба хаасны тэтгэвэр чөлөөнд гарсан бэлтгэл тэргүүн ахлагч бөгөөд даян дэлхийн энх тайвны төлөө НАТО-гийн эвслийн хүчний ОУ-ын цэргийн тусгай ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаанд дөрвөн удаа оролцсон энхийг сахиулагч, ахмад дайчин төдийгүй олон улсын гэрчилгээтэй дотоод аудитор, багш, мэргэжилтэн юм.

Балжинням 1984 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

  • 2000 – Орхон аймгийн V сургууль
  • 2004 – “Их шавь”-ийн дээд сургууль, спортын сэтгэл зүйч, багш дасгалжуулагч мэргэжлээр
  • 2010 – АНУ-ын ажиллагааны ахлагчийн дамжаа
  • 2015 – Батлан хамгаалахын их сургууль (БХИС)-ийн сургалт, төлөвлөлт
  • 2016 – БХИС-ийн Англи хэлний ахисан дунд шатны дамжаа

2023 онд Монгол улсын мэргэшсэн дотоод аудитор цол зэрэгтэй.

2003–2023 онд Батлан хамгаалах салбарт сургалт, төлөвлөлт, багшаар ажилласан. 2023 оноос хойш уул уурхайн салбарт дотоод аудитор, дотоод хяналтаар мэргэшин хариуцлагатай алба хашиж явна.

Энхийг дэмжих ажиллагааны туршлага

[засварлах | кодоор засварлах]
  • 2006 – “Иракийн эрх чөлөө” ажиллагааны V ээлж
  • 2009 – “Иракийн эрх чөлөө” ажиллагааны IX ээлж
  • 2011 – “Афганистанд шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны I, IV ээлж

Олон улсын сургалт, дадлага

[засварлах | кодоор засварлах]
  • 2007, 2008, 2009 – “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль
  • 2007 – Катар улстай хамтарсан хээрийн сургууль
  • 2010 – Бангладеш улстай хамтарсан хээрийн сургууль
  • 2006 – “Энхийн төлөө” медаль
  • 2008 – “Эх орны төлөө” III зэргийн хүндэт тэмдэг
  • 2009 – “Дайчин алдар” III зэргийн медаль
  • 2009 – “Иракийн эрх чөлөө” медаль
  • 2011 – “Афганистанд энхийн төлөө” медаль
  • 2015 – “Эх орны төлөө” II зэргийн хүндэт тэмдэг
  • 2017 – “Дайчин алдар” II зэргийн медаль
  • 2020 – “Эх орны төлөө” I зэргийн хүндэт тэмдэг
  • 2021 – “Дайчин алдар” I зэргийн медаль
  • 2023 – Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон “Цэргийн хүндэт медаль” тус тус хүртсэн.

Мөн Батлан хамгаалах яамны сайдын шагналуудаар удаа дараа шагнагдсан.