Батжаргалын Одхүү

Батжаргалын Одхүү нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2000 АХ-ын 79 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэвээр дөрөв, улсын арслан М.Мөнгөнөөр тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1997 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн арслан П.Ганболдоор долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2002 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн заан Л.Сүхболдоор долоо даван түрүүлсэн. 128
2003 Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж, дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
2005 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн заан Ц.Батцоожоор долоо даван түрүүлсэн. 128
2010 Багануур дүүргийн баяр наадамд аймгийн арслан Д.Эрдэнэбилэгээр найм даван түрүүлсэн. 256
2014 Хэнтий аймгийн баяр наадамд долоо давж, аймгийн арслан С.Ариунбилэгт өвдөг шороодон үзүүрлэсэн. 256