Jump to content

Батзоригийн Батмөнх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батзоригийн Батмөнх
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1985 он
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Улсын заан2013
Улсын начин2011
Аймгийн арслан2007
Цэргийн заан2007
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн2 (2011, 2013)
Шинэчлэгдсэн огноо: 2013-7-13

Батзоригийн Батмөнх нь (1985-) Төв аймгийн Баянхангай сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх.

Тэрээр 2011 онд Хүннү гүрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат Монгол улсын начин Ш.Тогтохбаяраар 5 давж начин хүртсэн бол 2013 онд Хүннү гүрний 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын харцага Ц.Содномдоржоор 5, Архангай аймгийн Хашаат сумынн харъяат Монгол улсын заан Ч.Санжаадамбаар 6, Увс аймгийн Ховд сумын харъяат Монгол улсын харцага Н.Батсуурь (тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан)-аар 7 давж заан цолны болзол хангасан.