Jump to content

Батмөнхийн Лигдэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батмөнхийн Лигдэн (1929 оны 1 сарын 25нд төрсөн- 2021 оны 11 сарын 1-нд нас барсан) - Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор, МАХН-ын болон нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн нийтлэлч, сэтгүүлч.

Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1937 онд найман настай сургуульд орж төгсөөд, аймгийн дунд сургуульд сурахаар тавдугаар ангид дэвшиж байсан. 1943 онд эх залуудаа өөд болсон байна. Анх 1944 онд “Пионерийн үнэн” сонинд хүүхдийн тухай өгүүлэл нийтлүүлсэн.

1945 оны намар Гэгээрлийн яамны тушаал гарч  бага сургуулийн багш болоод удалгүй цэргийн албанд мордож Цэргийн ерөнхий сургуульд гурван жил алба хаасан байна. Нутагтаа буцаж ирээд аймгийн намын хороонд зааварлагчаар ажиллаж байгаад Намын дээдийн бэлтгэл ангид орсон. Намын дээд сургууль төгссөн.

1950 онд МАХН-д элссэн.

Мэдээлэл радиод ажиллаж байгаад Казахстанд Улс төрийн дээд сургууль явж төгссөн.

Ирээд Намын төв хороонд зааварлагчаар ажилласан байна.

ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

1990-1993 онд "Ардын эрх" сонины эрхлэгч, 1996-2000 онд орлогч эрхлэгч.

Ардын Их хурлын депутат, шинэ 1992 оны Үдсэн хууль батлалцсан хүн.