Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баттулгын Соронзонболд
|
| Төрсөн огноо | (1984-07-10) 7 сарын 10, 1984 (41 настай)
|
|---|
|
| Бөхийн цол | Улсын заан |
|---|
|
| Улсын заан | 2008 |
|---|
| Аймгийн хурц арслан | 2007 |
|---|
| Аймгийн арслан | 2004 |
|---|
Баттулгын Соронзонболд (* 1984 оны 7 сарын 10) нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.
| Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
| 2008
|
АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд цэргийн арслан А.Бямбажаваар тав, улсын арслан Х.Мөнхбаатараар зургаа, далай аварга Г.Өсөхбаяраар долоо даван " Монгол улсын заан " цолыг хүртсэн.
|
512
|
| 2009
|
АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын харцага Д.Баасандоржоор тав давж шөвгөрөн " Өсөх идэр " чимэг нэмсэн ч сэргээшийн шинжилгээнд унаж амжилтаа хүчингүйд тооцуулсан.
|
512
|
| Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
| 2004
|
Говь-Алтай аймгийн баяр наадамд Л.Гантулгаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
|
128
|
| 2007
|
Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Булганхүүгээр долоо давж түрүүлэн " Аймгийн хурц арслан " чимэг нэмсэн.
|
128
|
| 2010
|
Говь-Алтай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн.
|
256
|
| 2010
|
Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн.
|
256
|
| 2010
|
Дундговь аймгийн баяр наадамд сумын заан Д.Дэлгэрбатад өвдөг шороодон үзүүрлэсэн.
|
128
|
| 2011
|
Сүхбаатар аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн.
|
256
|