Jump to content

Батхуягийн Мөнгөнтуул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батхуягийн Мөнгөнтуул
Улс Монгол
Төрсөн1987 оны 10 сарын 8 (1987-10-08) (37 настай)
Улаанбаатар
ЦолОлон улсын мастер (2010)
Эмэгтэй их мастер (2013)
ОУШХ-ны чансаа2428 (2020 оны 5 сар)
Оргил чансаа2467 (2011 оны 9 сар)

Батхуягийн Мөнгөнтуул (1987 оны 10-р сарын 8-нд төрсөн) нь Монголын шатарчин, ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг Монгол улсаас анхлан хүртсэн (2003) тамирчин юм.

Б.Мөнгөнтуул 5 настайдаа шатар тоглож эхлсэн, 12 насандаа шатрын спортын мастер, 13 насандаа олон улсын мастер, 15 насандаа шатрын олон улсын их мастер цолуудыг тус тус хүртсэн шилдэг тамирчин.

2000 оноос ОХУ-ын Москва хотод бэлтгэл сургуулилтаа хийж буй. 2009 оны 4 сарын байдлаар дэлхийд чансаагаараа 2440 оноотой 43-т бичигддэг[1].

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай (2001, 2005).

  • 2000 онд анх Монголын шигшээ багт багтан, Дэлхийн шатрын олимпиадын 2-р ширээнд тоглож, 14 өргөөс 9 оноо авсан. Уг олимпиадад хожим дэлхийн аварга болсон ОХУ-ын шатарчин Александра Костенюкийг хожиж байв. Тэр олимпиадын үеэр "Олон улсын мастер" цол хүртсэн байна.
  • 2002 онд мөн 2-р ширээнд тоглосон. 13 өргөөс 8.5 оноо авч, "Олон улсын их мастер" цолны 1 балл авсан.
  • 2004 онд анх удаа 1-р ширээнд сууж, багаа тэргүүлэн тоглов. 10 өргөөс 7 оноо авчээ.
  • 2006 онд 1-р ширээнд тоглон, 6.5 оноо авсан байна.
  • 2008 онд 1-р ширээнд тоглон, 10 өргөөс 7 оноо авсан амжилтаар ширээндээ 7-р байрт орсон.
  • 2025 онд Б.Мөнгөнтуул FIDE Grand Swiss тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн Гран-прид оролцох эрхээ авсан байдаг.
  1. "ФИДЕ-гийн албан ёсны сайт дахь эмэгтэй шатарчдын чансаа".[permanent dead link]