Jump to content

Батцагааны Цийрэгзэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батцагааны Цийрэгзэн (1942 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн) Монгол Улсын төрийн зүтгэлтэн. Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах Ерөнхий газрын дарга, дэслэгч генерал цолтой.

1951 онд Архангай аймгийн цэцэрлэг сумын дунд сургуульд элсээд, 1961 онд нийслэлийн 6-р дунд сургууль төгссөн.

1961-1962 онд ЗХУ-ын Гадаад хэлний дээд сургууль, 1962-1966 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, испани хэлтэй.

1966-1967 онд УАХЕГ-т төлөөлөгч,

1967-1970 онд Куба, 1975-1979 онд АНУ, 1983-1984 онд БНХАУ-д дипломат албанд,

1970-1975 онд УАХЕГ-т ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1979-1981 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1981-1983 онд УАХЕГ-т хэлтсийн дарга,

1984-1990 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1990 оны 4-р сараас 1990 оны 10-р сар хүртэл УАБХЕГ-ын даргаар ажиллаж байсан.

2001-2002 онд ТЕГ-т зөвлөхөөр ажиллаж байв.

Тэрээр дэслэгч генерал цолтой. Цэргийн гавьяаны болон Алтан гадас одон, бусад медаль, гадаадын одон, медалиар шагнагджээ.