Jump to content

Батын Жавзандулам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батын Жавзандулам
Төрсөн он1958 он
Төрсөн газарМонгол улсын Булган
аймгийн Сэлэнгэ сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлдуучин
УрсгалДуурь
Алдар цол
Төр нийгмийн шан
МУГЖ 1995
МУАЖ 2005

Батын Жавзандулам Монгол Улсын Ардын Жүжигчин дуурийн уянгын сопрано хоолойт /lyric soprano/ дуучин

1975- 1979 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дунд сургууль. 1979-1986 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн. 1993 онд Италийн Триест хотод мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]

1974-1975 онд ҮДБЭЧ-д дуучин, 1986-2011 он хүртэл УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан байна. Тэрээр мэргэжлийн өндөр ур чадвартай дуучин гэдгээ нэгэнт нотлон харуулснаас гадна 2000 оноос ХБК, 2007 онд "Опера" сургуулийг үүсгэн байгуулсан болов ч боловсролын яамнаас хувийн зарим сургуулийг нэгтгэх зохицуулалт хийснээр 2010 онд "Их Монгол" дээд сургуулийн бүрэлдэхүүнд өөрийн сургуулиа нэгтгэн дуулаачийн тэнхим үүсгэн байгуулж[1], дуулах ур зүйн багшаар ажиллаж байгаа бөгөөд сайн багш гэдгийн илрэл нь түүний шавь нараас Э.Анхбаяр М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагнал, олон улсын томоохон тэмцээнүүдэд тэргүүн болон шагналт байруудыг хүртсээр байгаа бол, Ж.Бямбажав П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд амжилттай оролцоод байна.

1990 онд Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн анхны шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр тэргүүн байр эзэлжээ. 1996 онд Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдийн анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

Тэрээр 1990 оноос дуурийн театрын тайзнаа тоглогдсон бүх сонгодог дуурийн сопрано хоолойтний /coloratura, soubrette, lyric, spinto болон dramatic/ бүх дүрүүдийг дуулсан дуучин билээ. Дэлхийн түвшний гургалдай хоолойтон түүнд 1993 онд Италид мэргэжил дээшлүүлж байхад нэгэн Итали найруулагч театрт нь гоцлол дуучнаар ажиллах санал тавьж байжээ.

Төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан нэгэнтээ "би өөрөөсөө хойшхи үеийнхэн дундаас Жавзандулам шиг сэтгэл хангалуун байсан өөр хүн байгаагүй. Жавзандуламыг би тэгж их хайрлаж, хүндэлсэн учраас би өөрийнхөө нэр төрийн бүтээл болох “Чио Чио Сан” дуурийг өөрөө дуулахаа болиод шинээр найруулан тавьж дүрээ өгсөн нь бишрэл хүндэтгэлийн илэрхийлэл байсан[2]" хэмээн Жавзандуламын мэргэжлийн ур чадварыг ийнхүү үнэлсэн байдаг. 

Чио Чио Сан дуурьд гэхэд л 1989 оноос 2007 он хүртэл дуулахдаа гол дүрийг хамгийн олон жил дараалан ганцаараа бүтээсэн цорын ганц жүжигчин юм. Сонгодог урлагын олон мянган үзэгчдээс агуу сопрано хэмээх хүндэтгэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлч маань Монголын дуурь бүжгийн эрдмийн театрийн тайзнаа өөрийн бие даасан уран бүтээлийг олонтоо толилуулснаас гадна, гадаадын олон оронд Монголын уран бүтээлчдийн хамтаар үндэснийхээ болон дэлхийн сонгодог бүтээлийг сурталчлахын сацуу 2006 онд Японд[3], 2010 онд Унгарын[4] театруудад өөрийн бие даасан уран бүтээлээ толилуулжээ. 2006 онд гаргасан ари, романс, зохиолын дуунууд нэртэй CD гаргасан[5] нь Монголдоо анхны сонгодог дуулаачийн бүтээл болсон байна.

Б.Жавзандулам өөрийн бүтээсэн дүрүүдээ залуу уран бүтээлчдэд өвлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал "Жавзандулам бол өөрийнхөө үед маш их өөрчлөлт хийсэн юм шүү. Одоогийн дуучид ер нь Жавзаагийн л арга барилаар дуулж байгаа юм"[6] хэмээн УДБЭТ-ын Урын сангийн эрхлэгч Д.Лхагвасүрэн хэлсэн нь үүнийг гэрчлэх буйзаа.

Бүтээсэн дүрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Ж.Бизе "Кармен" - Микаэла
  • Т.Хренннков Шуурганаар" - Наташа
  • Х.Билэгжаргал "Ламбагуайн нулимс"- Гуйлгачин, Цэрэнлхам
  • П.И.Чайковский "Евгений Онегин" - Татьяна
  • Дж.Верди "Отелло" - Дездемона
  • Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр" - Сэндэр
  • Дж.Пуччини “Турандот" - Турандот
  • Ц.Нацагдорж "Өгөдэй хаан" - Турхан хатан
  • Дж.Пуччини "Чио Чио Сан” - Чио Чио Сан
  • В.Моцарт "Увидаст лимбэ" - Шөнийн хатан
  • Д.Жанчив "'Хөх торгон дээл" - Бадам
  • Дж.Верди "Трубадур" - Леонора
  • Дж.Пуччини "Тоска" - Тоска
  • Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" - Нансалмаа
  • Дж.Верди "Травиата" - Виолетта
  • Б.Шарав "Чингис хаан"- Бөртэ
  • П.И.Чайковский “Гилбэрийн хатан" - Лиза
  • Н.Отто "Виндзорын овжин авхай нар"
  • В.Моцарт "Дон Жуан" - Донна Анна
  • Дж.Пуччини "Богема" - Мюзета
  • Штраус "Сарьсан багваахай" - Розалинда
  1. "Archive copy". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-12-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. http://ner.mn/?p=2894[permanent dead link]
  3. "Archive copy". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-12-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2016-03-06. Татаж авсан: 2015-12-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Archive copy". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-12-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. "dnn.mn". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2015-12-17.