Бат-Очирын Алтангэрэл
Харагдац
Бат-Очирын Алтангэрэл ( )- Монголын төрийн зүтгэлтэн. Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нийслэлийн арван жилийн 1-р сургуулийг онц дүнтэй төгсөж, ЗХУ-ын Москва хотын Хими Технологийн дээд сургуулийг хөргүүлийн инженер мэргэжлээр төгсөөд Мах комбинатын ерөнхий инженер, Хүнсний үйлдвэрийн яамны сайд,
1963-1987 онуудад Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллажээ.
1972 оноос 17 жил Улс төрийн товчооны гишүүн, 1971 оноос 19 жил Ардын Их Хурлын дарга,
1987-1989 он хүртэл Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын даргаар тус тус ажиллаж байжээ.