Бат-Өлзийн Баатар
| HERO Баатар | |
|---|---|
| Төрсөн | Бат-Өлзийн Баатар 1979 оны 1-р сарын 20 Өвөрхангай аймаг |
| Ажил | Ерөнхий Найруулагч, зураач, уран бүтээлч |
| Байгууллага | ХЕРО ЭНТЕРТАЙНМЕНТ ГРУПП ХХК |
| Олон танигдсан бүтээл | Монгол Хаан жүжиг |
| Цахим сүлжээ https://themongolkhan.com/ | |
Бат-Өлзий Баатар (англи: Hero Baatar, 1979 оны 1-р сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын нэртэй найруулагч, уран бүтээлч. Тэрээр хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй бөгөөд 1997 оноос эхлэн Монголын Үндэсний Телевиз, “G Entertainment” студид ажиллаж байсан. 2004 онд “HERO Entertainment” студийг байгуулж, тус студийн хүрээнд баримтат болон уран сайхны кино, нэвтрүүлэг, реклам, клип, пи ар, энтертаймент чиглэлийн уран бүтээлүүдийг зохион байгуулж, Монголын уран бүтээлчдийн дунд нэр хүндтэй байр суурь эзэлжээ.[1]
Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ах.
Б.Баатар (англи: Hero Baatar) тэртээ 2000 онд Үндэсний телевизэд ажиллаж байхдаа дүрсээр өгүүлэх урлагийн хамаг л нарийн ширийн, амт шимтийг мэдэрсэн гэдэг. Харин хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач мэргэжлээр ДУДС-ийг төгссөнийх нь дараа “Боролдой” студийн захирал С.Мягмар түүнд найруулагчаар ажиллах санал тавьжээ. Ингэж Монголд Б.Баатар гэх маш нарийн торгон мэдрэмжтэй, сэтгэн бодох гайхалтай чадамжтай “шинэ үеийн хэв загвар” бүхий уран бүтээлч мэндэлсэн хэрэг.
Тэрээр 2004 онд “Hero Entertainment” студи байгуулж, өнөөг хүртэл хамтлаг дуучдын 100 гаруй клип, 250 гаруй реклам, 10 бүрэн хэмжээний баримтат кино, гурван бүрэн хэмжээний уран сайхны кино, 20 гаруй шоу тоглолтыг амжилттай зохион байгуулжээ.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]
“G Entertainment” студийн хамт олонтой хамтран 2002 онд Монголын анхны боевик кино болох “Гэрчийг устга” киног бүтээсэн. Үүнээс гадна 2009 онд бие даан “Би чамд хайртай-2” уран сайхны кино, 2010 онд “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киног бүтээсэн.[2]
Тэрээр 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгчдийн өндөр үнэлгээг авч, 2012 оны “Болор үзэг” наамдын шагнал, 2013 оны “Алтан сарнай”, “Гоо марал” наадмын телевизийн салбарын шилдэг нэвтрүүлгээр шалгарсан.[3]
Шагнал, оролцсон Фестивалууд
[засварлах | кодоор засварлах] “Би чамд хайртай-2” кино нь 2009 онд Монголын Маркетинг менежментийн холбооноос шилдэг менежменттэй киногоор шалгарсан.
Би чамд хайртай 2 - “Татар ажиллагаа” кино
- 2011 онд Москва хотноо болсон детектив киноны олон улсын фестивальд 2-р байр, БНСУ-ын Пучоны Олон улсын кино фестивалиас 15th Puchon International Fantastic Film Festival Jury's Choice Prize шагнал хүртсэн.
- 2010 онд THE 4th OLD TOWN TAITO INTERNATIONAL COMEDY FILM FESTIVAL наадамд амжилттай оролцсон.
- Итали улсын FAR EAST FILM FESTIVAL 13 наадамд Азийн шилдэг 10 киногоор шалгарсан.
Тусгай ажлууд
[засварлах | кодоор засварлах]- 2020 онд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, зураг авалт, мөн 2021 оны “Би Монгол хүн” баярын концертын Ерөнхий найруулагчаар ажилласан.
- 2020 онд Соёлын яамтай хамтран Монголын хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулах хандивын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан.
2023 онд Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг шинэчлэн найруулж, Улсын драмын театрт 160 удаа тоглуулж, Монголын драмын урлагийн түүхэнд хамгийн олон удаа тоглогдсон жүжиг болжээ.[4]
Монгол Хаан төслийн баг хамт олон

- Монгол Хаан төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан “Монгол Хаан” театр нь уран бүтээлийн гараагаа, Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгээр эхлүүлсэн нь Монгол улсын театрын урлагийн түүхэн дэхь маш амжилттай үйл явдлуудын нэг болжээ. 2022 онд “Тамгагүй төр” буюу Монгол Хаан жүжгийн зохиолыг Херо Энтертайнмент Группийн найруулагч Баатар физикл буюу бүжгийн илэрхийлэмжтэй драмын жүжиг хэлбэрээр шинэчилэн найруулсан нь өнөөдрийн байдлаар Улсын Драмын Эрдмийн Теарт 180 удаа тоглогдоод байна.[5]
- The Mongol Khan буюу Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Тамгагүй төр” жүжиг нь Монголын орчин үеийн театрын урлагийг олон улсын тавцанд амжилттай таниулсан томоохон бүтээлүүдийн нэг юм. Тус жүжиг нь 2026 оны 1-р сарын байдлаар БНХАУ, Их Британи, Сингапур, Япон зэрэг 4 улсын 5 хотод албан ёсоор тоглогдож, олон улсын театрын томоохон тайзнуудад үзэгч дүүрэн зохион байгуулагдаж, гадаадын үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүлээгээд байна.[6][6][7][7] Физикл драмын хэлбэр, орчин үеийн тайзны шийдэл, үндэсний уламжлалт сэтгэлгээ болон модерн театрын илэрхийлэмжийг хослуулсан найруулгаараа уг бүтээл нь Монголын түүх, төрт ёсны философийг олон улсын үзэгчдэд ойлгомжтой, гүнзгий байдлаар хүргэж, Монголын театрын урлагийн нэр хүндийг дэлхийн тавцанд нэмэгдүүлсэн уран бүтээл хэмээн үнэлэгдэж байна.[8][8]
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]
Монгол Улсын ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ түүний эцэг нэгтэй дүү.
Баатар жүжигчин Ч.Ундралтай гэр бүлж болж, Хабул гэх хүүтэй болсон хэдий ч хожим гэр бүлээ цуцлуулсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Zindaa. ""Hero Entertainmment" студийн захирал Б.Баатар: Маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэг алдагдсан". www.zindaa.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-05-02.
{{cite web}}: zero width space character in|title=at position 31 (help) - ↑ "Бат-Өлзийн Баатар". kinosan.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-05-02.
- ↑ ""Монгол тулгатны 100" эрхэм ба давхар утга". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2025-05-02.
- ↑ ""Тамгагүй төр" жүжгийн зохиолоос онцлох 24 эшлэл". www.24tsag.mn. 2023-04-27. Татаж авсан: 2025-05-02.
- ↑ iSee.mn. "Америкийн бүжигчин А.Лиа: "Монгол хаан" жүжгийн үнэгний дүрд тоглохоор болсон минь нэр төрийн хэрэг /ВИДЕО/". iSee.mn. Татаж авсан: 2025-05-02.
- ↑ "The Play "Mongol Khan" Draws Over 30,000 Attendees in Singapore". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-30.
- ↑ "The Play "Mongol Khan" Set for Japan Tour in 2025". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-30.
- ↑ xumushi (2023-12-12). ""Tamgagui Tur": Mongolian Theatrical Production Abruptly Cancelled in China". Ethnic ChinaLit (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-30.

