Jump to content

Бат-Өнөрийн Өлзийхутаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бат-Өлзийн Өлзийхутаг нь Монголын нам, төрийн зүтгэлтэн юм.

Тэрээр Сайн ноён аймгийн Итгэмжит гүнгийн хошуу (Одоогийн Хөвсгөл аймгийн Тариалан сум) нутагт 1901 онд төржээ. Бага насандаа тариа тарих, мал маллах ажлаар аж төрж байгаад 1922 онд МАХН-д элссэнээс хойш сумын дарга, аймгийн намын хорооны дарга, намын товчлох хорооны дарга, аймгийн дарга, орлогч дарга, хоршоодын холбооны дарга, БНМАУ-ын аж ахуйн яамны эрхэлсэн түшмэл зэрэг ажил хийж байжээ. Нөхөр Өлзийхутаг МАХН-ын V, VI, VII, VIII их хурлууд, БНМАУ-ын VI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.[1] Тэрээр 1928 оны 5-р сараас 1929 оны 6-р сарын хооронд Засгийн газрын Эдийн Засгийн зөвлөх эрхлэх газарт тэргүүлэгч даргын албан тушаалыг хашиж байсан.

Түүний амьдралын замнал урт байж улс эх орныхоо хөгжилд оруулсан хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнаж байжээ. Б.Өлзийхутагийн ажиллаж байсныг он дарааллаар эгнээн жагсаавал:

  • 1917-1921 оны 6 сар хүртэл Сайн ноён хан аймгийн Чуулган даргын жасаанд жинхэнэ бичээч. “Монгол Ардын түр засгийн газар, Намын төв хороо их цэргийн хамт нийслэл хүрээнд ирлээ, засгийн эрхийг ардын засгийн газар шилжүүлж авч, ард түмэн эрх чөлөөтэй боллоо, зохих яамдыг байгуулж сайд нарыг томилов. Богд Жавзандамба хутагтыг хэмжээт эрхт хаанд өргөмжлөв” гэх мэт бичиг зарлал, тунхаглал, бичиж тэдгээрийг арваад бичээч хуулбарлан олон хошуу шавийн газруудад тараав.
  • 1921.6 сараас хавар Ардын Засгийн газрын гадаад явдлын яаманд бичээч
  • 1922 оны намар Алтанбулаг хотод шилжин Умард хязгаарын сайдын яаманд 1924 бичээч
  • 1924 онд Монголын хувьсгалт залуучуудын Эвлэлийн 3-р их хуралд төлөөлөгч (Хурлын дэд дарга)
  • 1924 оны намрын адаг сар Цэргийн яамд бичээч (Энэ цаг үед БНМАУ-ын анхдугаар их хурал хуралдаж байсан бөгөөд тус хурлын өдөр тутмын тогтоол зэргийг бичиж, тэмдэглэсэн. БНМАУ-ын анхдугаар хурлаар анхны үндсэн хууль баталсан)
  • 1925 он Намнан уулын хошууны Жаргалан сумын дарга
  • 1926 Намнан уулын хошууны намын товчлох 1-р хорооны дарга
  • 1926 Цэцэрлэг мандлын уулын аймгийн Намын их хуралд оролцож тус аймгийн намын хорооны өдөр тутмын ажил хариуцсан тэргүүлэгч, улмаар МАХН-ын 5-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Намын төв хорооны суртлын хэлтсийн эрхлэгч Дугаржавын туслах
  • 1926-1928 он Мал аж ахуйн яаманд Дэд сайд
  • Засгийн газрын эдийн засгийн зөвлөх эрхлэх газарт Тэргүүлэгч дарга
  • 1927 он Цэцэрлэг мандлын аймгийн Намын их хуралд оролцож тус хурлаар Аймгийн намын хорооны тэргүүлэгч, Намнан уулын хошууны намын товчлох хорооны дарга, МАХН-ын 6-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдов.
  • 1927 он МАХН-ын 6-р их хуралд шүүмж хэлсэн үг: “Нөхөд олон төлөөлөгчдийн дор бүрнээ санаж хүсэж байгааг судлан тааварлан мэдэж эс чадах учир би нөхдийг төлөөлөн шүүмжилж чадахгүй. Бидний төлөөлөгчид санасан хүссэн бүхнээ өөрсдөө ярилцах ёстой гэж хэлээд ..., яам улсын удирдлагууд ажлаа сайн мэддэг, түүнийгээ дүүрэн хариуцдаг байх хэрэгтэй” гэх мэт шүүмжилж байв.

Төлөөлөгчдийн санал шүүмж таслах санал гаргахад “Таслахгүй үргэлжлүүлье. Төлөөлөгчдөд хэлэх, ярих зүйл байна. Бид ярих хэлэх зүйлээ чөлөөтэй ярилцах л хэрэгтэй байна” гэсэн санал тавьсан. Хурлын төгсгөлийн үгийг нөхөр Жадамбаа хэлэхдээ нам бол хатуу сахилгатай, нэгдмэл удирдлагатай, нэгдсэн нэг журамтай байх ёстой. Гэтэл тус хурал дээр үг хэлж байгаа зарим нөхөд, тухайлбал Цэцэрлэг мандлын аймгаас ирсэн төлөөлөгч Өлзийхутаг, Шадав нар хамрын доор хагархай ам байна гэсэн юм шиг амныхаа зоргоор дураараа ярьж байна гэж зэмлэн шүүмжилж хэлэв.

  • 1927 он Монгол Хувьсгалт залуучуудын эвлэлийн 6-р их хурлын тэргүүлэгч
  • 1928 он МАХН-ын 7-р их хурлын төлөөлөгч
  • 1929-1930 оны Цэцэрлэг мандлын аймгийн намын их хурлаар тус намын хорооны даргаар сонгогдож, МАХН-ын 8-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдов.
  • 1930 он МАХН-ын 8-р их хуралд “Намын төв хорооны зохион байгуулалтын илтгэл”-ийг бэлтгэн тус хурал тавьсан. Мөн Их хурлын төгсгөлийн үг хэлсэн.
  • БНМАУ-ын 6-р их хурлын төлөөлөгч
  • БНМАУ-ын 6-р их хурлын дараа тус улсын Засаг захиргааны ажлыг эрхэлж байсан БНМАУ-ын Дотоод явдлын яамыг татан буулгаж, Засгийн газрын дэргэд энэ ажлыг эрхэлсэн газар байгуулан даргаар нь томилов.
  • Хөвсгөл аймгийг байгуулах түр хороо байгуулан Намын төв хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр Хөвсгөл аймагт томилогдов.
  • Аймаг байгуулах түр хорооноос эрхлэн тус аймагт газар нутгийн талаар хамрагдах газруудад сумдыг шинээр зохион байгуулж, сумдын их хурлыг хуралдуулан аймгийн их хуралд төлөөлөгчид сонгуулаад, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээр Хөвсгөл аймгийн анхдугаар их хурлыг Хатгалд хуралдуулж байгаатай холбогдуулан Засгийн газраас тавих бодлогын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
  • МАХН-ын Төв хорооны тасгийн эрхлэгч
  • 1931-1933 Хөвсгөл аймгийн Хоршоодын холбооны дарга
  • 1933-1938 Хөвсгөл аймгийн дарга
  • 1947-1952 Булган аймгийн Хүнсний комбинат дарга
  • Булган н.хоршоонд аж ахуйн эрхлэгч
  • 1954-1955 Булган аймаг Банзинд мөнгө хураагч
  • Булган аймаг Ингэт толгойн аж ахуй, мал фермд дарга
  • 1963-1976 Улаанбаатар хот Улсын дуурь эрдмийн театр комендант, Авто сэлбэг хангамжийн газар
  1. О.Пүрэв, Д.Даш (1978). МАХН-ын Ахмад Ажилтан Гишүүдийн дуртгал (Монгол хэл хэлээр). Монгол улс, Улсын хэвлэлийн газар: МАХН. х. 172–182.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)