Баумхауэрит

Баумхауэрит (Англи: Baumhauerite) бол ховор тохиолддог хар тугалганы сульфодавс эрдэс юм. Энэ нь триклиник системд талсжиж, саарал хараас цэнхэр саарал өнгөтэй бөгөөд гялбаа нь металлаас бүдэг хүртэл байдаг. Баумхауэрит нь 3 хатуулагтай. Баумхауэрит нь доломит гантигт шигдсэн жижиг талстууд хэлбэрээр үүсдэг. Энэ нь голчлон Швейцарын Вале мужийн Биннентал дахь Ленденбахын карьераас олддог бөгөөд энэхүү эрдсийг 1902 онд ховор эрдэс бодисын олон төрлөөрөө минералогчдын дунд алдартай Ленгенбахаас нээсэн Германы эрдэс судлаач Хайнрих Адольф Баумхауэрын нэрээр нэрлэжээ. Баумхауэрит нь АНУ-ын Нью-Жерси| мужийн Стерлинг Хилл хотод, ихэвчлэн молидбениттэй хамт, мөн Канадын Онтарио мужийн Тандер Бэй хотын Хемло хотод агрегат хэлбэрээр илэрсэн байна.