Башкортостан
Оросын холбооны махбод, харъяат орон
Бүгд Найрамдах Башкортостан Улс
Башҡортостан Республикаhы Республика Башкортостан Башгир орон / Башкортостан
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бүгд Найрамдах Башкортостан Улс, бас Башкир гэдгээр мэддэг нь (орос. Респу́блика Башкортоста́н болон Башкирия; башк. Башҡортостан Республикаһы) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд болоод Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Уфа хот.
Дэвсгэр нутгийн талбай - 143,600 км2[1]. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 4,072,292[2]. Ажиглавал Оросын Бүгд Найрамдах Улсуудаас хамгийн олон ард иргэдтэй нь аж. Хүн амын 36.1% нь Орос, 29.5% (1,172,287) нь Башкир, 25.4% (1,009,295) нь Татар ястан байдаг. Орос хэлнээс гадна Башкир хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.
ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1919 онд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Башкир Улс" байгуулагдаж байв. ЗХУ-ын бутралаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход зэрэг дээшилж 1993 онд одоогийн байр суурь, нэрээ олжээ.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Тус улс нь Уралын нурууны өмнөд хэсэгт орших бөгөөд Пермь муж, Свердловск муж, Челябинск муж, Оренбург муж, Татарстан, Удмурттай хиллэнэ.
Башкортостаны нутгаар 13,000 гаруй гол мөрөн урсдаг. Томоохноос нь дурьдвал, Цагаан гол (1,430км), түүний цутгал Уфа гол (918км) болно. Мөн нуур, цөөрөм 2,700 орчим бий. Хамгийн өндөр оргил нь д.т.дээш 1,638м өндөр Ямантау уул юм.
Ашигт малтмал[засварлах | кодоор засварлах]
Газрын тосоор баялаг бөгөөд ОХУ-даа газрын тос олборлолтоор дээгүүр ордог. Түүнчлэн байгалийн хий, чулуун нүүрс, төмрийн хүдэр, алтны ордууд бий.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
Зонхилох үндэстнүүд нь орос (36,3%), татар (24,14%), башкир (29,76%) болон чуваш, мари, украйн, герман зэрэг болно. Хүн амын 30% орчим нь татар, 20% орчим нь башкир хэлээр ярилцана.
Улс төр[засварлах | кодоор засварлах]
Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогоор 2010 онд сонгогдсон ерөнхийлөгч Рустем Хамитов төрийн эрхийг барьж байна.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Бүгд Найрамдах Башкортостан Улсын эдийн засаг нь газрын тосны үйлдвэрлэлээс шууд хамааралтай боловч ЗХУ задарснаас хойш тус салбарт дорвитой технологийн шинэчлэл хийгдээгүй. Ихэнх үйлдвэрүүд хувьчлагдсан бөгөөд ерөнхийлөгчийн хамаатнуудын мэдэлд байдаг байна. Түүнчлэн автомашин, металл боловсруулах, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл өргөн дэлгэрсэн.
Зүүлт[засварлах | кодоор засварлах]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Вахитова Айсылу Галинуровна. Башкир Монгол хоёр хэлний холбоо (үгсийн санд тулгуурлав)
