Баянзүрх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Баянзүрх дүүрэг» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Баянзүрх дүүрэг
мо.б. байанжирүхэ дэгүргэ
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Нийслэл Ulanbataar.svg Улаанбаатар
Дүүрэг Баянзүрх
Хороо 1 -28 дугаартай 28 хороо
Газар нутаг 1,244.1 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 274,566 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 283,289 хүн
– Байшин хор. 35% = 98,939 хүн
- Гэр хороол. 65% = 184,350 хүн
Нягт сийрэг 228 хүн/км²
Нутгийн олон Баянзүрхийнхэн,
Баянзүрх дүүргийнхэн
1965 он Найрамдлын район үүссэн
1992 он Баянзүрх дүүрэг болсон
Засаг дарга Даваахүүгийн Пүрэвдаваа (АН)
ИТХ-ын дарга Цэдэнхүүгийн Батхүү (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Цахим хуудас bzd.ub.gov.mn (монголоор)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.

Баянзүрх (худам монголоор Bayanǰiruke.png байанжирүхэ) нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 20 хороонд хуваагддаг.

Баянзүрх нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд хотын зүүн өмнөд хэсэгт оршдог. 1965 онд байгуулагдсан. Тус дүүрэгт улсын 23 цэцэрлэг, 19 дунд сургууль байдаг.

Хүн ам нь 2008 оны байдлаар 221,565 бөгөөд 1,244.1 км² газар нутагтай.[2]

Түүх[засварлах | edit source]

Монгол Улсын нийслэл хөгжлийнхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж 1778 онд Богд хан уулын ард, тунгалаг Туулын хөвөөнд шилжин суурьшсан бөгөөд 1786 онд одоогийн Монгол бөхийн өргөө байрлаж буй суурин дээр цэцэн хан аймгийн суурин жасаа анх байгуулагдсан нь Улаанбаатар хотын анхны тулгын чулуу тавигдаж гал голомтоо асаасан түүхтэй.

Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Улаанбаатар хотын зүүн хэсэгт 65 мянган га нутаг дэвсгэрт Найрамдалын район нэртэй байгуулагдаж, 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг гэгдэх болжээ.

Хороодын олон нийтэд танил болсон газрууд[засварлах | edit source]

Хороо Олон нийтэд танил газар
1-р хороо Сансрын тунелиэс хойшоо, Чингис зочид буудал
2-р хороо Дарь Эх, КТМС
3-р хороо Сансрын тунелиэс урагш, 2-р эмнэлэг
4-р хороо 15- р хороолол, Их засаг ИС, Сэлэнгэ ЗБ, Жоби 72
5-р хороо Жуков, Оффицер
6-р хороо 13-р хороолол оюутны хотхон, Бөхийн өргөө
7-р хороо 15-р хороолол, Туул жин пан, Баян цээл
8-р хороо Тэнгэр худалдааны төв, Цагдаагийн академи, Ботаник
9-р хороо Шар хад
10-р хороо Амгалан
11-р хороо Хонхор
12-р хороо Амгалан, Жанжин клуб
13-р хороо БЗДүүрэг, 14-р сургууль ,Sunjin grand
14-р хороо Зүүн 4 замаас Орос сүм, Нарантуул, Өгөөмөр зах
15-р хороо 13-р хороололын 3 өндөр, 122-р цэцэрлэг
16-р хороо 16-р хороолол, БХИС
17-р хороо Да хүрээ зах
18-р хороо 13-р хороолол, 84-р сургууль, Хавдар судлалын үндэсний төв
19-р хороо Цайз зах, Улаан хуаран
20-р хороо Гачуурт тосгон
21-р хороо Бага ДарьЭхийн 2-р гудамж
22-р хороо Алтан Өлгий
23-р хороо Улиастайн шинэ эцэс
24-р хороо Эрдэнэтолгой
25-р хороо 13-р хороолол Шинэ Монгол сургууль
26-р хороо Дүнжингарав
27-р хороо Дунд дарь эх болон Их дарь эхийн гудамжууд
28-р хороо Хужирбулан

Ишлэл[засварлах | edit source]

  1. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)
  2. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf pop2006.01.01.pdf

Гадны холбоос[засварлах | edit source]