Баяннуур сум (Булган)
Баяннуур сум ᠪᠠᠶᠠᠨᠨᠠᠭᠤᠷ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Bayannuur sum bayannaɣur sumu байаннагур суму |
|
Улс | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Нутгийн хуваарь | Хоёр баг 1. Өлзийт 2. Шар тал |
Сумын төв | Өлзийт [1] ᠥᠯᠵᠡᠶᠢᠲᠦ |
Газар нутаг | 960.07 км² [2] |
Хүн ам (2012) | 1,724 хүн [3] |
Шуудан-дугаар | 63010 |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Заамар ← Дашинчилэн → Лүн ↓ Өндөрширээт |
Газар дай- дын урт |
↘ Улаанбаатар (196 км) ↑ Эрдэнэт (248 км) ↑ Булган (181 км) [3] |
Баяннуур сум нь Булган аймгийн нэгэн сум юм. Сумын төв нь Өлзийт. 2012 оны байдлаар нийт 332 өрхийн 1353 оршин суугчтай. 54406 малтайгаас тэмээ 8, адуу 3509, үхэр 2800, хонь 23063, ямаа 25026 байв.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Баяннуур сум нь Дашинчилэн сумын нэгэн баг байгаад, 1959 оны 3 дугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх байгуулагджээ. 1965 онд татан буугдсан хэдий ч 1979 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор баруун аймгуудад малын тэжээлийн хэрэгцээг нэмэгдүүлэх үүднээс тэжээлийн аж ахуй болж өргөжин, улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1980 оны 7 сарын 30-ны өдрийн 201 тоот зарлигаар дахин сум болон зохион байгуулагдсан. 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаар зарлигаар сумын нутаг дэвсгэрийн хилийн цэс батлагдсан. Баяннуур сумын ТАА нь жилд 35.0 мянган тонн хүртэл байгалийн хадлан бэлтгэж туслах аж ахуйг хөгжүүлж туулай, галуу, тахиа, гахай, жимс, жимсгэний аж ахуй, гар хивс, хиам, талхан цех ажиллаж байсан.
Газарзүй, уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Нутаг дэвсгэрийн хэмжээ 96007 га, үүнээс бэлчээр 76294.9 га, хадлангийн талбай 6066 га-г эзэлнэ.[2]
Цаг уурын бүсчлэлийн хувьд Монгол орны төвийн бүсэд багтдаг. Олон жилийн дунджаар хур тунадасны хэмжээ 153.7 мм, салхины хурд 10-12 м/с байна.
Сумын удирдлага[засварлах | кодоор засварлах]
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга[засварлах | кодоор засварлах]
- Т.Цэвээн 1992-1995
- Д.Жигмэд 1995-2008
- Л.Одончимэг 2008 оноос
Засаг дарга[засварлах | кодоор засварлах]
- С.Хүрэлбаатар 1990-1992
- Б.Эрдэнэчулуун 1992-1993
- Б.Мягмар 1993-1995
- П.Гочоо 1996-1998
- Ч.Жанчивдорж 1998-2000
- Ш.Энхтайван 2000 оноос
Хүмүүс[засварлах | кодоор засварлах]
- Т.Цэвээн - Гавъяат эдийн засагч
Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
- ↑ 2.0 2.1 bulgan.gov.mn. «Баяннуур сумын танилцуулга»
- ↑ 3.0 3.1 Булган аймгийн Статистикийн хэлтэс. «Булган аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012-12 сар».