Баянхонгор аймаг

(Баянхонгор-с чиглүүлэгдэв)
Баянхонгор аймаг
англ. Bayankhongor Province

ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷᠠᠶᠢᠮᠠᠭ
Баянхонгор аймгийн сүлд Баянхонгор аймгийн далбаа
Баянхонгор аймгийн сүлд Баянхонгор аймгийн далбаа

Хөдөө бэлчих тэмээ
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1941 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Баянхонгор (хот)
Аймгийн сумд: 20
Газар нутгийн талбай 115,977.8 км²
Хүн ам: 88,720 (2022 он)
Хүн амын нягтрал: 0.7[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: Халх
Нутгийн олон: Баянхонгорынхон
Утасны код: +976 (0)144
Шуудангийн дугаар: 64000
ТХ-ийн улсын дугаар: БН
ISO 3166-2: MN-069
Цахим хуудас: bayankhongor.mn
Газрын зураг
Баянхонгор аймгийн байршилХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймаг
Баянхонгор аймгийн байршил
Монгол Улс дахь Баянхонгор аймгийн байршил

Координат: 46° У, 100° З

БаянхонгорМонгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан.

116 мянган км² нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Баянхонгор (хот).

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их Богд уул бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Амьтан ургамал[засварлах | кодоор засварлах]

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.


Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймаг 2020 оны байдлаар хүн ам 87,993 байна.

Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]

Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 105 баг болно. үо

Сумын хуваарь
Сумын нэр
(хоттойг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2000[2] 2010[3] 2012[4]
1 Баацагаан 7 4,526 3,243 3,209 7447 0.43
2 Баянбулаг 4 2,252 1,765 1,732 3170 0.55
3 Баянговь 5 2,903 2,757 2,753 4662 0.60
4 Баянлиг 5 3,842 3,468 3,479 11918 0.29
5 Баян-Овоо 4 3,043 2,309 2,369 3244 0.73
6 Баян-Өндөр 4 2,692 2,495 2,575 16891 0.15
7 Баянхонгор 9 20,501 27,596 28,764 64 449.44
8 Баянцагаан 5 3,946 3,346 3,336 5395 0.62
9 Богд 6 3,226 2,892 2,954 3983 0.74
10 Бөмбөгөр 4 2,755 2,767 2,924 3044 0.96
11 Бууцагаан 6 4,258 3,435 3,489 5840 0.60
12 Галуут 6 5,275 3,862 3,847 5047 0.76
13 Гурванбулаг 5 2,915 2,253 2,170 4442 0.49
14 Жаргалант 4 4,374 2,917 2,884 4175 0.69
15 Жинст 5 2,352 2,024 2,051 5313 0.39
16 Заг 4 2,440 2,016 2,029 2561 0.79
17 Өлзийт 6 3,721 3,543 3,590 3853 0.93
18 Хүрээмарал 5 2,466 1,773 1,761 4328 0.41
19 Шинэжинст 4 2,469 2,243 2,319 16501 0.14
20 Эрдэнэцогт 5 5,158 4,154 4,204 4100 1.03
Аймгийн дүн 103 85,114 80,858 82,439 115978 0.71

Алдартан[засварлах | кодоор засварлах]

Шинжлэх ухаан[засварлах | кодоор засварлах]

  • Барнасангийн Пүрэвсүрэн - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн, Химийн шинжлэх ухааны Доктор, Профессор

Спорт[засварлах | кодоор засварлах]

Урлаг[засварлах | кодоор засварлах]

  • Баатарын Санжид (1928-1998) — зураач
  • Сэндэнжавын Дулам (1950) - Эрдэмтэн, багш

Нийгэм[засварлах | кодоор засварлах]

  • Яндагийн Нямдорж (1956) - Хүн судлаач, АНУ-ын Кейс Вестерн Резервийн их сургуулийн доктор (Баян-Өндөр сум)
  • Гомбожавын Занданшатар (1970) - Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга (Баацагаан сум)
  • Эрэндоо Дамба (1921-1991) Монгол Улсын анхны Гавьяат Усжуулагч
  • Шадавын Лувсанвандан (1910-1983) — хэл шинжээч
  • Дэнсмаагийн Дүнгэрдорж (1942-) — эмч, багш
  • Дамдинжавын Гомбожав (1934) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Галуут сум
  • Гомбын Манхан (1938) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар,Баянцагаан сум
  • Гончигийн Лхаахүү (1940) - Монгол Улсын Ардын багш (Баян-Овоо)
  • Нянцаннямын Алтанхуяг (1960)- Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Ядамжавын Цэвэл (1902-1984) — Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, эрдэмтэн, Галуут сум
  • Доржсүрэнгийн Нямдорж, (1973) -ОХУ-ын Москва хотод ЗХАБ-ыг хангах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Хүрээмарал сум
  • Зундуйн Дэлгэрдалай (1956) — Монгол Улсын гавьяат тамирчин, Галуут сум
  • Цэдэндамбын Бат-Эрдэнэ (1960) — Монгол Улсын гавьяат холбоочин, Галуут сум
  • Жамъянгийн Батбаяр (1947) — Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч
  • Данзангийн Баяраа (1949) — Монгол Улсын гавьяат эмч
  • Дандардоржийн Өлзий (1935) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч
  • Цэрэндоржийн Лувсанвандан (1935-1994) - Монгол Улсын гавьяат тээвэрчин, Богд сум
  • Бүдхүүгийн Хуушаан (1947) — Монгол Улсын гавьяат багш
  • Шархүүгийн Чимгээ (1963) — Монгол Улсын гавьяат багш
  • Цамбажавын Шарав (1954) — Монгол Улсын гавьяат малчин
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) — Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан
  • Бямбажавын Пүрэв - Очир (1947 - 2015) Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Хэл шинжлэлч. Доктор. Профессор
  • Чүлтэмийн Бизъяа (1938) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач
  • Пүрэвийн Сэмнээ(1942-2014)-Монгол улсын хошой аварга малчин, "Алтан төл"-ийн эзэн шагналт
  • Пүрэвжалын Очир /1949 он/ Монгол Улсын гавьяат уурхайчин
  • Баасангийн Сундуйжав /1949 он/ Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Баацагаан сум
  • Халтмаагийн Баттулга - (1963) Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч (Баянцагаан сум)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Баянхонгор аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
  2. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Танилцуулга. Хүн ам. 2000-2006
  3. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2010 оны 12-р сар
  4. Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2012 оны 12-р сар