Баянхонгор аймгийн музей
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Баянхонгор аймгийн музей буюу Монгол Улсын Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музей нь 1949 онд аймгийн Бага хурлын тэргүүлэгчдийн 18-р тогтоолоор 1 гэрт 10 гаруй үзмэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.
Соёл урлагийн хөгжлийн хорооны 1991 оны ЭЭС/220 тоот тушаалаар аймгийн музей болон өргөжсөн. Музей нь өдгөө Түүх угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музей, Чинсүжиг номун ханы сүм музей гэсэн 3 салбартай, сан хөмрөг болон үзүүллэгтээ 10,000 гаруй үзмэртэй, эд өлгийн зүйлтэй, 17 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянхогор аймгийн Угсаатын зүйн музей нь нэн эртний үеэс (НТӨ) 20-р зууны эхэн үе хүртэлх Баянхонгор аймгийн ард иргэд болон төв халхчуудын соёл, зан заншилтай холбоотой түүхийг он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжүүлэн үзвэрийн 8 танхимд дэлгэн үзүүлдэг. Байгалийн түүхийн музей нь Эрт галавын (Цэрдийн галав) үеэс одоо амьдарч байгаа үе амьтад, ургамал, чулуулгийг түүхийн он дараалал болон сэдэвчилсэн байдлаар төрөлжүүлсэн 8 танхимд дэглэн үзүүлдэг байна.
Түүх угсаатны зүйн музей Нэн эртний танхим, Генералуудын, Угсаатны зүйн, Сав суулгын, Шашин, зан үйлийн, Алдартны танхим, Дүрслэх урлаг, уран сийлбэрийн, Уламжлалт зан үйлийн танхимтай бол Байгалийн музей Динозаврын танхим, Шавжны, Ургамлын, Чулуулгийн, Мазаалайн, Хангайн амьтны, Говийн амьтны, Шувуудын танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Чинсүжигт номун ханы сүм музей нь Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5-р багийн нутагт 1750–аад оны үед байгуулагдсанаас өдгөө 5 сүм дугантай шашны соёлын түүхийг олон нийтэд үзүүлдэг ажээ.
2008 онд Орон нутгийн төсвөөс санхүүжин 7 сая төгрөгөөр 578 үзмэр сэргээн засварлаж, шинээр нэмэгдүүлжээ. Музейн хосгүй үнэт үзмэрийн нэг бол махчин үлэг гүрвэл буюу динозаврийн төрөл Тарбозавр чулуужсан яст мэлхий юм. Эдгээр нь Баянговь сумын бүгийн цавын хоолойгоос олдсон. Одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан ажээ.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ музейн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.