Баян-Уул сум (Говь-Алтай)
Баян-Уул сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Газар нутаг | |
• Нийт | 5,836 км2 (2,253 миль2) |
Хүн ам (2020) | |
• Нийт | 3,006 |
• Нягтрал | 0.52/км2 (1.3/миль2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Баян-Уул (ᠪᠠᠶᠠᠨ
ᠠᠭᠤᠯᠠ) нь Говь-Алтай аймгийн сум юм.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар засгийн хошуунд харъяалагдаж байжээ.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Засаг захиргааны Алтан гадас, Баянговь, Баянбогд, Баянхайрхан Хүйсийн говь, Чандмана хайрхан гэсэн 6 багтай.
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Аймгийн баруун хойд хэсэгт, төвөөс 146 км Улаанбаатар хотоос 1147 км зайд байрладаг. Шарга, Жаргалан, Дарви, Хөхморьт сум, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1500-3000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ургамал газарзүйн мужлалаар Евроазийн хээрийн мужийн Монгол-Алтайн уул хээр, их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр , мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлдөө цас ихтэй. Сумын төвд байрлах хөшөө дурсгал: Шадар сайд, баатар жанжин, чин ван Базарвааны түүхэн хөшөөг 2010 онд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэдийн хандив хөрөнгөөр залж, хар тугны тахилга үйлдсэн.
Тус сумаас төрсөн алдар цуутнууд[засварлах | кодоор засварлах]
- Хөдөлмөрийн баатар Таасүрэнгийн Дүйнхэр
- Хөдөлмөрийн баатар Шөвгөрийн Цэдэндорж
- Хөдөлмөрийн баатар Нанзадын Дорж
- Хөдөлмөрийн баатар Дагвадоржийн Ганбаатар
- Монгол улсын гавьяат цолтон: Ө.Бямбажав
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цэрэнжигмэд
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.