Баясгалангийн Гарьдмагнай

Б.Гарьдмагнай
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрБаясгалангийн Гарьдмагнай
Өндөр1.88
БайрлалХамгаалах чиглэлийн хагас хамгаалагч
Баруун жигүүрийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багИракАрбил
Дугаар4
Өсвөрийн баг
2000-2003Монгол Эрчим
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003-2007Монгол Мазаалай133(90)
2007-2009Монгол Эрчим44(22)
2009-2010Монгол Мазаалай31(17)
2010-Монгол Эрчим0(0)
Шигшээ баг
2003-одооМонгол Монгол21(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 9 сарын 25.
† Гараа (Гоол).

Баясгалангийн Гарьдмагнай (Улаанбаатар хотод 1985 оны 9 сарын 17нд төрсөн) нь Монголын хөлбөмбөгчин бөгөөд Эрчим клубт тоглодог. Тэр 1.88 см өндөр. Хүчтэй цохилттой, дамжуулалт сайн өгдөг.

Тэрээр мөн Улаанбаатар хотын Дэрэн Сумида хэмээх хүүхдийн клубын дасгалжуулагчаар ажилладаг. Уран гоё дамжуулалтаараа алдартай бөгөөд Монголын Шави хэмээх хочыг фанатуудаасаа авсан билээ. Эрчим клубтэй хамт 2012 онд Ерөнхийлөгчийн цом тэмцээнд өрсөлдөөд нутагтаа эргэн ирсэн.

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 2003 оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш багийн лидэр тоглогчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэрээр улсаа төлөөлөн дэлхийн аваргын урьдчилсан шатны 4 тоглолтод оролцож байсан юм.