Jump to content

Беата Тышкевич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Беата Тышкевич

Беата Тышкевич (польш. Beata Maria Helena Tyszkiewicz; 1938 оны 8-р сарын 14-нд Польшийн Вилянув хотод төрсөн) — Польшийн кино жүжигчин.

Тэрээр 16 настайдаа "Өшөө авалт" кинонд анх тоглосон. 1960-аад оны эхээр хэд хэдэн кинонд тоглосон боловч түүний анхны томоохон амжилт нь кино найруулагч Александр Фордын "Эрх чөлөөний анхны өдөр" кино байсан бөгөөд Гуравдугаар Райх бууж өгсний дараа гадаадын ажилчинд хүчиндүүлсэн Инга Родегийн дүрд тоглосон юм.

Тэрээр Польшийн кино найруулагч Анжэй Вайдатай гэрлэж, түүний "Самсон", "Үнс", "Бүх зүйл худалдах" гэсэн гурван кинонд тоглосон. Таван жил гэрлэсний дараа хосууд салсан. Тэдний охин Каролина жүжигчин болсон.

Тэрээр Тадеуш Конвицки, Войцех Ежи Хас, Анжей Жулавски, Агнешка Холланд, Ежи Анчак, Кшиштоф Занусси, Ежи Хоффман, Януш Моргенштерн, Юлиуш Махульски зэрэг Польшийн олон алдартай найруулагчдын кинонд тоглосон.

1976 онд тэрээр польш гаралтай Францын архитектор Яцек Падлевскитэй гэрлэж, Францын Марсель хотод амьдарсан байна. Жилийн дараа түүний охин Викториа мэндэлжээ. Францад тэрээр хэд хэдэн кино, олон ангит кинонд тоглосны дотор найруулагч Клод Лелушийн дуучин Эдит Пиафын тухай "Эдит ба Марсель" кинонд Эдитын эхийн дүрд тоглосон.

Тэрээр 1980-аад оны эхэнд Польшид буцаж ирээд олон удаа кинонд тоглож эхэлсэн боловч ихэнхдээ туслах дүрд тоглодог байв.