Jump to content

Берборит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Берборит (Англи: Berborite) нь бериллийн боратын эрдэс бөгөөд химийн томьёо нь Be₂(BO₃)(OH,F)·(H₂O). Өнгөгүй, цагаан зураас үлдээнэ. Талст нь зургаан талт-пирамид хэлбэртэй. Тунгалаг, шилэн гялбаатай. Цацраг идэвхгүй. Моосын шаталбараар 3.

Берборит нь 1T, 2T, 2H полиморф хэлбэрүүдтэй.

Анх 1967 онд ОХУ-ын БНКарель Улсын Лагода бүсийн Лупикко уурхайгаас илэрсэн. Мөн Норвегийн Тведален, Ларвик, Вестфолд, Сиктесёя арал, Лангесундсфьорд, Порсгрунн, Телемарк зэрэг газруудаас олдсон. Карелийн ордод вольфрам, стронци, берилли, бороор баяжсан скарнтай холбоотой серпентинжсэн доломитод, харин Норвегид натролит, томсонит бүхий хөндийд тохиолдоно.[1]

Загвар:Rflist

  1. Aksenov, Sergey M.; Chukanov, Nikita V.; Tarasov, Viktor P.; Banaru, Daria A.; Mackley, Stephanie A.; Banaru, Alexander M.; Krivovichev, Sergey V.; Burns, Peter C. (2024-06). "The local state of hydrogen atoms and proton transfer in the crystal structure of natural berborite, Be2(BO3)(OH)‧H2O: Low-temperature single crystal X-ray analysis, IR and 1H NMR spectroscopy, and crystal chemistry and structural complexity of beryllium borates". Journal of Physics and Chemistry of Solids. 189: 111944. doi:10.1016/j.jpcs.2024.111944. ISSN 0022-3697. {{cite journal}}: Check date values in: |date= (help)CS1 maint: article number as page number (link)