Бергамогийн их сургууль
Бергамогийн их сургууль нь Италийн Бергамо хотод байрладаг улсын их сургууль юм. 1968 оны 12 сарын 11 нд үүссэн ба 7 салбар тэнхим, 3 кампус ,41 төрлийн зэрэг олгох хөтөлбөрүүдтэй зохион байгуулагдсан. Италийн их сургуулиудын боловсролын чанарын талаарх Censis-н гаргасан үнэлгээгээр Бергамогийн их сургууль нь шилдэг хөтөлбөрүүдийг санал болгодог сургуулиудын нэгээр нэрлэгдсэн. Энэхүү үнэлгээг тодорхой чиглэлийн бакалавр ба магистрын зэрэг хөтөлбөрүүдийн сургалтын санал болон төгсөгчдийн ажлын байрны байдал,байгууллага хоорондын харилцаанд үндэслэн гаргадаг ба 2018/2019 оны хичээлийн жилд шилдэг таван сургалтын бүлгээсээ тэргүүлэгч нь Бергамогийн их сургууль байв.
Сүүлийн жилүүдэд их сургууль Rector Stefano Paleari-н удирдлага доор гайхалтай дэвшилттэйгээр тасралтгүй өргөжиж байна.Нэмэлтээр урлаг,философи,хууль зүйн тэнхимүүд нэмэгдсэнээр одоо нийт 6 болсон ба 17 зэрэг олгох хөтөлбөрүүд байдгаас Хэл судлал-3, Урлаг,философи-3, Эдийн засгаар-4, Хуулийн- 1, Инженерчлэл-5, Эдийн засаг ба санхүүгийн аюулгүй байдлын -1 хөтөлбөрүүд багтдаг ба Guardia di Finanza-н академитай хамтран хэрэгжүүлдэг.Италийн эдийн засаг санхүүгийн хянагчийг сургах дээд боловсролын коллеж- Guardia di Finanza нь эдийн засаг санхүүгийн яамны харьяанд байдаг хяналтын байгууллага бөгөөд Италийн зэвсэгт хүч,хууль сахиулах бүрэлдэхүүний салшгүй нэгэн хэсэг юм.